Миний арьс хуурай мөртлөө хамар тослогтоод хэцүү байдаг. Харин эгч маань энэ аргыг зааж өгөөд амьдралыг минь илүү амар болгосон!

Хүн бүрийн арьсны онцлог өөр өөр байдаг. Харин тэр дундаас хамгийн хэцүү арьсны төрөл бол хуурай арьстай боловч, хамар хэсэг тослогтох билээ. Энэхүү асуудлаас хэрхэн гарах вэ хэмээн толгойгоо гашилгаж яваа олон бүсгүйг би танина. Тэгвэл тэдгээр бүсгүйчүүддээ зориулан энэхүү асуудлыг шийдвэрлэх хялбархан боловч үр дүнтэй аргыг танилцуулж байна. Заавал туршиж үзэхийн танд зөвлөе.

Танд хэрэгтэй зүйлс бол:

  • Гэрийн бяслаг (cottage cheese) – 2 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Нимбэгний шүүс – 1 халбага

Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 15 минутын дараа угаагаарай. Дараа нь нүүрэндээ маш нимгэн чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.

Ингээд л орондоо ороод унтаарай. Тус аргыг долоо хоногт 3 удаа хэрэглэх бөгөөд ойролцоогоор хоёр долоо хоног хэрэглэхэд л гайхалтай үр дүн үзүүлж, таны арьсны балансыг тэнцвэржүүлэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!