Би үүнийг мэдсэний дараа ахиж хүйтэн ус уухаа больсон!
Ус бол чандмана эрдэнэ хэмээн бид эртнээс дээдэлж ирсэн. Энэ нь магадгүй бид ус уухгүйгээр 7 хоног ч тэсч чадахгүй учраас тэр юм болов уу. Хүний биеийн 60 хувийг ус дангаараа бүрдүүлдэг болохоор үргэлж ус ууж байх хэрэгтэй. Гэвч хүйтэн ус ууснаар бидний бие махбодид сөргөөр нөлөөлж байдгийг та мэдэх үү?
Юун түрүүнд хүйтэн ус бидний биед хэрхэн нөлөөлдөг тухай хэлж өгье!
- Хүйтэн ус ууснаар судасны хана нарийсч, цусны эргэлт удааширна
- Булчингууд зангирч, хөдөлгөөнд саад учруулан, зовиур ихэснэ
- Илүүдэл жингээ хаяхад саад болж, өөх царцаана
Иймд та цэл хүйтэн биш, хүйтэн бүлээн эсвэл халуун бүлээн усыг үргэлж ууж байгаарай! Бүлээн ус ууснаар таны биед дараах өөрчлөлтүүд гарах болно.
1. Цусны эргэлтийг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулна. Мөн дан бүлээн ус ууснаас, дээр нь зүссэн нимбэг хийгээд уувал илүү үр дүнтэй.
2. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэцийг нэмэгдүүлнэ. Ялангуяа өглөө бүр аяга бүлээн ус ууж хэвшсэнээр, та бохирдол өтгөнөө тогтмол гаргах болно.
3. Цусыг цэвэршүүлж, нян бактерийг усгадаг. Өглөө бүр тогтмол аяга бүлээн ус ууж, цусаа цэвэрлээрэй.
4. Холестринтэй эрчимтэй тэмцэж, артерийн судсыг цэвэрлэнэ. Ингэхдээ та цитрусын төрлийн жимсийг бүлээн усанд хийж, амт оруулан ууж байгаарай. Ингэснээр давхар жингээ барихад ч эерэг нөлөөг үзүүлнэ.
5. Дархлааг дэмжиж, ханиад томуунаас давхар сэргийлнэ. Хүйтэн ус уувал эсрэгээрээ ханиадны эдгэрэлтийг удаашруулдаг болохыг санаарай!
6. Таныг илүү баясгалантай, нөхөрсөг болгохоос гадна, биеийг эрч хүчээр дүүргэнэ. Иймээс үргэлж бүлээн ус ууж, эрч хүчээ сэлбэж байгаарай манайхаан!