Эмээгийн маань ходоод үргэлж өвддөг байсан ч үүнийг уугаад нам дарсан!

Сүүлийн үед баталгаагүй хоол хүнс, шарсан хуурсан бүтээгдэхүүнээс болж Монголчууд бидний ходоод шархлах болсон билээ. Өнөөдөр бид ходоод шархтай болсон үед илрэх шинж тэмдэгүүдийг хүргэхээс гадна, хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрсэн бол хэрхэн гэрийн нөхцөлд эм, тариа хэрэглэхгүйгээр эмчлэх ардын эмчилгээний жорыг танилцуулж байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Ходоод тань ойр ойрхон өвддөг бол, дараах аргыг ашиглан бүрэн эмчлээрэй.

Ойролцоох эмийн сангаас 2 уут таван салаа, 1 уут сөд өвс авна.

2 литр усанд нэг уут Таван салаагаa бүгдийг хийгээд, дээр нь нэг уут Сөд өвсний талыг нь хольж хийгээд, 1 литр болтол буцалгана. Ингээд буцалж бэлэн болсон хандаа саванд шүүж аваарай.

Бэлтгэсэн хандаа өглөө өлөн элгэн /өдөр, орой ууж болно/ дэрээ нэг аяга усанд 2 том хоолны халбагыг хийж, найруулаад ууж заншаарай. Эхлээд гашуун, эвгүй амттай санагдах боловч яваандаа дасч, үүнээс өөр амттай цай байхгүй мэт болно.

Ийм байдлаар уусаар бэлтгэсэн ханд тань дуусвал, үлдсэн нэг уут таван салаагаа, тал уут сөд өвстэйгээ дахин 2 литр усанд хольж хийгээд хандалж, 1 литр хандаа бэлтгэж авна. Үүнийг дээрх зааврын дагуу уух юм.

Ингээд нийт хоёр литр хандыг ууж дууссаны дараа ходоод тань дахиж хэзээ ч өвдөхгүйгээр барахгүй ходоодны шархыг эмчлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!