Миний санал болгосон аргыг хэрэглээд, найз минь сарын тэмдгийн өвдөлтөөс болж ахиж шаналаагүй!

Манай найзын сарын тэмдэг маш их өвдөлттэй ирдэг. Сар болгон тэр их өвдөлтөөс болж, 2-3 хоног ажилдаа ч явж чаддаггүй. Харин миний санал болгосон аргуудыг хэрэглээд тэр дахиж сарын тэмдгийн өвдөлтөөс болж шаналаагүй шүү. Тийм болохоор охид бүсгүйчүүддээ ч бас тэрхүү аргуудыг хуваалцъя гэж бодлоо.

Халуун жин тавих

Хамгийн ихээр өвдөж байгаа хэсэгтээ халуун жин тавьж, тухтай хэвтэж амраарай. Энэ нь өвдөлтийг бага ч атугай намдааж, тухтай амрах боломжыг үүсгэдэг байна. Та халуун жингээ нуруу болон хэвлий хэсгээрээ ээлжлэн тавиарай.

Витамин уух

Таны цус багадаж, ядаргаанд орсны улмаас сарын тэмдэг өвдөлттэй ирэх магадлалтай байдаг юм. Тиймээс та нэмэлт витамин ууж, өөрийн биендээ анхаарал хандуулж байгаарай. Витамин Е, витамин В1 зэрэг нь цус багадалт, ядаргаанд эерэг нөлөө үзүүлж байдаг билээ.

Баавгайн зогсолт

Сарын тэмдгийн үед өглөө оройдоо, 4 хөллөөд, өвдгөө нугалалгүй, гараа шалнаас салгалгүй 3-5 минут явах хэрэгтэй.

Могой

Доош харж хэвтэн, гараа урагш сунга. Дараа нь цээжин биеэ аажмаар өргөнө. Энэ үед гар дээрээ тулж, толгойгоо гэдийлгэнэ. Аажмаар эхлэх байдалдаа буцаж орно. Дасгалыг 10-20 удаа давтана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!