Нисэх онгоцны тухай итгэхэд маш хэцүү 12 баримт. Гэхдээ үнэн!

Хүн бүр хүүхэд байхдаа тэнгэрт нисэх онгоцыг хараад “Ийм аварга том машин яаж нисдэг байна аа” гэж боддог байсан биз ээ. Харин том хүн болсон хойноо энэ асуултынхаа хариуг олдог ч, онгоцонд бидний учрыг нь олж чадаагүй бяцхан нууцууд байсаар л байгаа юм. Ингээд та бүхэндээ агаар дахь аварга том тээвэрлэгчийн хамгийн сонирхолтой гэсэн баримтуудыг хүргэж байна.

1. Онгоц аянга цахилгаанд тэсвэртэй

Статистик мэдээгээр бол онгоц жил бүр аянганд цохиулдаг ажээ. Гэхдээ орчин үеийн нисэх онгоцнууд цахилгааны аюултай нөлөөнөөс хамгаалах онцгой бүрхүүлтэй болсон учраас ямар нэг аюул заналхийлэл тохиодоггүй байна.

2. Аюулгүй суудал гэж байдаггүй

Ослын үеэр онгоцны хитгэнд сууж яваа хүмүүст амьд гарах боломж бараг олддоггүй гэсэн судалгаа байдаг ч, онцгой тохиолдол үүсэх үед аюулгүй суудал гэж ерөөсөө байдаггүйг мэргэжилтнүүд нотолсон байна. Нисэх үед юуг ч урьдчилан тааварлах боломжгүй ажээ.

3. Нислэгийн багийнханд зориулсан өрөө

Удаан хугацааны нислэгтэй тохиолдолд онгоцны багийнхан 16 цаг хүртэл тасралтгүй ажиллах шаардлагатай болдог аж. Тэднийг жаахан ч гэсэн амраах зорилгоор онгоцонд 6-10 хүний багтаамжтай жижигхэн унтлагын өрөө байдаг гэнэ.

4. Нэг хөдөлгүүр унтарсан ч хүрэх газартаа саадгүй очно

Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүр эвдрэх шиг аймшигтай зүйл үгүй биз ээ. Гэхдээ орчин үеийн нисэх онгоцнууд энэ асуудлыг шийдэх зам олсон ба нэг хөдөлгүүр унтарсан ч үлдсэн хөдөлгүүрээрээ хамгийн ойрын онгоцны буудал руу нисч хүрэх боломжит нислэгийн маршрут гаргадаг болсон аж.

5. Газардах үеэр гэрэл бүдгэрч, цонхны хөшиг нээгддэг шалтгаан

Харанхуйд онгоц хөөрч, газардах үед гэрэл бүдгэрдэг. Энэ нь зорчигчид болон багийнхныг харанхуйд дасгахын тулд байдаг гэнэ. Ингэвэл тэд ямар нэг гэнэтийн осол тохиовол илүү сайн харж, хурдан шалмаг хөдөлдөг ажээ. Харин цонхны хөшиг нь зорчигчдыг байгалийн гэрэлтэй зохицуулахын тулд нээлттэй байдаг ба нислэгийн багийнхан нөхцөл байдлыг задлан шинжилж, аль зүг рүү нисвэл аюулгүй байхаа тодорхойлоход дөхөм болох үүрэгтэй ажээ.

6. Онгоцонд тамхи татах хориотой ч, үнсний сав байдаг шалтгаан

Нислэгийн үеэр тамхи татах хориотой ч, ариун цэврийн өрөө бүрт үнсний сав байдаг. Яагаад гэвэл дүрэм журам дагадаггүй зорчигч нууцаар тамхи татах гэж оролдож магадгүй юм. Тамхины хогоо суултуур луу хаявал гал алдах аюултай тул үнсний сав тавьсан байдаг аж. Гэхдээ л тамхи татах гээд хэрэггүй болов уу. Ариун цэврийн өрөө бүр утаа мэдрэгчтэй ба дүрэм зөрчсөн зорчигч өөрийн аюулгүй байдлаа эрсдэлд оруулаад зогсохгүй насан туршдаа онгоцоор нисэх эрхгүй болж мэдэх юм.

7. Онгоцны хоол амтгүй байдаг шалтгаан

Онгоцны хоол амтгүй байдаг нь нислэгийн компанийн буруу биш юм. Учир нь чийгшил багатай, даралт ихтэй орчинд хүний чихэр болон давс амтлах мэдрэмж 30%-иар буурдаг болохыг судлаачид нэгэнт тогтоочихсон аж.

8. Цонхны шил нүхтэй байдаг шалтгаан

Агаарын хэм, өндөр байнга өөрчлөгддөгөөс болоод маш их хэмжээний даралт тэсвэрлэх шаардлагатай болдог тул онгоцны цонхыг 3 өөр төрлийн хуванцар хавтангаар хийдэг ажээ. Голын болон гаднах хавтангийн хоорондох жижигхэн нүх цонхны шилэнд учрах даралтыг тогтворжуулдаг ба хагарахаас хамгаалдаг байна. Мөн цонхыг хөлдөх болон цантахаас сэргийлдэг ажээ.

9. Хүчилтөрөгчийн баг 15 минутын нөөцтэй

Онгоцны даралт буурах үед зорчигчид хүчилтөрөгчийн баг зүүх шаардлагатай болдог ч хамгийн дээд тал нь 15 минутын нөөцтэй байдгийг нь тэр бүр мэддэггүй. Гэхдээ 15 минут бол онгоц доошилж, хүмүүс баггүйгээр амьсгалж болох хэмжээний өндөрт очиход хангалттай хугацаа ажээ.

10. Газардах үед онгоцны дугуй эвдрэхгүй

Онгоцны дугуй 38 тоннын даацтай ба 280 км/ц хурдтай 500 удаагийн газардалтыг тэсвэрлэх бүрэн чадалтай байдаг. Машины дугуйнаас 6 дахин их даралт тэсвэрлэнэ. Сонирхолтой нь онгоцны дугуйг солихдоо машинтай адил данхраад хэрэглэдэг гэнэ шүү.

11. Онгоц тэнгэрт цагаан мөр үлдээдэг шалтгаан

Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүрээс уур гарч, хүйтэн агаарт задрахдаа цагаан мөр татуулдаг ажээ. Хүйтэн үед хүний амнаас цагаан уур гардагтай л яг адил.

12. Онгоцны үйлчлэгчид заримдаа зорчигчтой бэлгийн хавьталд ордог

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, зарим улс орнуудад тухайлбал АНУ-д онгоцон дотор зорчигч болон онгоцны үйлчлүүлэгч хоорондоо бэлгийн хавьталд орохыг хуулиндаа хориглодоггүй байна. Харин Их Британид ёс бус үйлдэл хэмээн үзэж, хуулийн хариуцлага хүлээлгэдэг ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!