Та биднийг хамгийн их зовоодог өвчнүүдийг эм уулгүй, байгалийн аргаар эмчлэх аргууд

Биеийн хаа нэгтээ өвдсөн, асуудал үүссэн нөхцөлд бид эмийн сан орж, хүчтэй эм бэлдмэл худалдан авах гэж яардаг. Энэ нь тухайн үед өвчнийг намдаах ч гэлээ, сүүлд нь биед сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Иймд бид та бүхэндээ төрөл бүрийн өвчнийг байгалийн аргаар намдааж, эрүүлжүүлэх аргуудыг танилцуулъя.

1. Нурууны өвчин

Нуруу өвдсөн үед та халуун болон хүйтэн жин тавьж болно. Та жингээ 20 минут орчим нуруун дээрээ тавихад хангалттай юм. Хүйтэн жин тавихын тулд мөсийг алчууранд боож ашиглана.

Ойр дотны хэн нэгнээс тусламж гуйж, архиар иллэг хийлгээрэй. Эхлээд массаж хийлгэх хэсгээ цэвэрлэж, дараа нь архи гартаа асгаж нурууг илэх хэрэгтэй.

Мөн архи хэрэглэлгүй тос ашиглаж нуруунд иллэг хийж болох юм.

Нэг литр ус буцалгаж 1/4 литр цагаан цуутай холиод 2 халбага рөүзмарин хийж хутгаарай. Үүнийгээ алчууранд шингээж, нуруу өвдсөн хэсэгт тавьж орхино.

Дээш харж хэвтээд өвдгөн доороо дэр хийгээд үзээрэй. Эсвэл доош харж хэвтээд хоёр өвдөгнийхөө завсарт дэр хавчуулж болно.

Нуруу өвдсөн үед орноос босохдоо эхлээд хөлөө аажуухан газар буулгаж, хэсэг суусны дараа босоорой.

2. Толгой өвдөх

Дээшээ харж хэвтээд өвдөлт мэдрэгдэж байгаа хэсэгт 15 минут хүйтэн жин тавина.

Нэг хумс сармисны шүүсийг 1 халбага зөгийн балтай холиод өвдсөн хэсэгт түрхээд үзээрэй. Хормын дотор өвдөлт намдах болно.

Төмс арилгаад хоёр зүсмийг толгойн өвдсөн хэсэгт тавьж, 30 минут байлгаарай.

Алтан товч цэцгийн цайг ууснаар толгойн өвдөлт амархан намдана.

Толгой хэсэгт иллэг хийж, зөөлөн дарж өгөөрэй. Ялангуяа хурууны өндөгүүдээр толгойг сайтар дарж, өвдөлтийг намдааж болно.

3. Хамар битүүрэх

Хамрын тань битүү арилахгүй байх аваас хамрын нүхэндээ багахан хэмжээний гавар түрхээрэй. Ингэхэд хэдхэн минутын дараа хамар тань онгойж, амьсгал авахад асуудалгүй болох аж.

Лаврын навч, шанцайг хамтад нь халуун усанд хийж 5-10 минут байлгаарай. Дараа нь үүнийгээ хамар доороо барьж, сайтар амьсгалаад үзэх хэрэгтэй.

Нэг аяга халуун ус, 2 халбага алимны цуу, 2 халбага зөгийн балыг хольж хутгаад уухаасаа өмнө 3 минут хамар доороо бариарай.

Бага зэрэг ус буцалгаж, үүндээ нүүрээ утах бөгөөд толгой дээгүүрээ даавуу, алчуур зэргээр бүтээж, уур гаргахгүйг зорих хэрэгтэй аж. Энэ нь хамрын тань битүүг түргэн хугацаанд арилгахаас гадна, амаа ангайж утах аваас сөөсөн хоолойг эмчилдэг юм.

4. Арьсны үрэвсэл

Овьёосны гурил: 500 гр овьёосны гурилыг 1 литр устай хольж хэдхэн минут буцалгаж, хөргөх хэрэгтэй. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ түрхээрэй.

Ганга: Нэг багц ганга өвсийг аягатай усанд хийж буцалгана. Тус бэлдмэлээ хөрсний дараа өвчилсөн хэсэгтээ мөн л түрхэж, загатнах, хорсох зэргийг бууруулаарай.

Цайны модны тос: Цайны модны тосноос хөвөнд дусааж, арьсаа арчиарай.

5. Тархиар хатгуулах

Гадилны хальс: Гадилны хальсанд багахан архи түрхэж, хатгуулж байгаа хэсэгтээ 30 минут байлгаарай. Энэ нь өвдөлтийг намдаах шидтэй аж.

Бүйлсэн самар: Өдөрт 100 гр бүйлсэн самар идсэнээр тархи хатгуулах өвчнөөс сэргийлэх чадах юм.

Алтан товч цэцгийн цай: Тайвшруулах үйлчилгээтэй алтан товч цэцгийн цай нь толгойн өвдөлт, тархиар хатгуулах өвчнийг намдаадаг байна.

Кафейн: Энэ нь кофенд ихээр агуулагдаж байдаг. Хэрэв тархиар тань хатгуулаад хэцүү байвал чихэргүй хар кофе нэг аягыг уухад хангалттай.

Халуун болон хүйтэн жин: Харанхуй өрөөнд хэвтэж, толгой дээрээ халуун болон хүйтэн жин тавиарай. Ойролцоогоор 10 минут байлгаад авч болно.

6. Өтгөн хаталт

Овьёосны гурил: Үүнийг ус болон нимбэгтэй хольж идсэнээр өтгөн хаталтыг эмчлэх боломжтой.

Оливын тос: Та өдөр бүр хэвлий хэсэгтээ оливын тос түрхэж, иллэг хийснээр өтгөн хаталтыг амархан эмчилж болно.

Нухсан алим: Алимыг хальсалж нухаад идвэл өтгөн хаталтаас салж болдог байна.

Жамба цэцэг: Жамба цэцэгтэй цай уугаад үзээрэй.

Жүрж, киви жимс: Өглөө өлөн элгэн дээрээ жүрж эсвэл кивиний шүүс ууснаар та өтгөн хаталтыг мартах болно.

7. Гэдэс өвдөх, ходоод хямрах, цээж хорсох

Алтан товч цэцгийн цай: Энэхүү цай нь биеийн булчинг амрааж, өвдөлтийг намдаана.

Тахианы махан шөл: Ходоод гэдсийг тайвшруулж, эмчлэх үйлчилгээтэй тус шөлийг ууж болох юм.

Бүлээн жин тавих: Өвдөлт мэдрэгдэж байгаа хэсэгт 15 минут бүлээн жин тавиарай.

Шанцай, гаа болон базилик: Тал халбага шанцай, гаа, хэрчсэн базилик, улаан гоньдыг нийлүүлж, 500 гр усанд хийж, 10 минут буцалгаарай. Үүнийгээ бага багаар ууснаар өвдөлт намдах болно.

Нимбэгний шүүс болон хүнсний сода: Нэг халбага хүнсний содыг бага зэрэг нимбэгний шүүстэй хольж, тал аяга усанд хийж хутгана. Харин тус бэлдмэлээ бага багаар уугаарай.

8. Ханиад томуу

Жүржийн шүүс: Өглөө бүр жүржийн шүүсийг ууснаар ханиаднаас ангижирч болно.

Эвкалипт навч: Энэхүү навчны цайг ууснаар ханиаднаас салах төдийгүй бронхит өвчинтэй хүчтэй тэмцдэг билээ.

Зөгийн бал болон нимбэгний шүүс: 2 аяга нимбэгний шүүсийг 7 халбага зөгийн балтай хольж буцалгана. Харин үүнийгээ хөргөж тавиад цаг тутамд нэг халбагыг идэх хэрэгтэй.

Бүлээн шөл: Өдөр бүр халуун шөл ууснаар та ханиаднаас хурдан салж чадна. Энэ нь хоолой, толгойны өвдөлтийг намдааж, ханиалгыг бууруулах аж.

9. Батга

Сарнайн ус: Шилтэй усанд 10 дусал сарнайн ус хийж, 36 цаг хөргөгчинд байлгаарай. Үүн дээрээ багахан архи дусааж хутгана. Харин үүнээсээ багахан батгатай хэсэгтээ түрхэнэ.

Зөгийн бал, шанцай​: 2 халбага зөгийн балыг, 1 халбага шанцайтай сайтар хольж өгнө. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа тус маскаа батгатай хэсэг дээрээ түрхэж 10-15 минут байлгаарай.

Алимны цуу​: Нэг халбага алимны цууг 3 халбага цэвэр устай хольж маск болгон бэлтгээд унтахаасаа өмнө сайтар цэвэрлэсэн нүүрэндээ нимгэн түрхэнэ. 10 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаагаарай.

Зөгийн бал болон овьёос: Нэг аяга овьёосны гурилыг 2 халбага зөгийн бал болон нэг аяга буцалсан устай хольж шингэн зуурмаг болгоно. Үүнийгээ нүүрэндээ жигд түрхэн, иллэг хийгээд 20-30 минут болсны дараа угааж, хатаагаарай.

Нимбэгтэй цай: Нимбэгний хальсыг үрж, усанд хийж 3-5 минут буцалгаарай. Өдөрт удаа тус цайнаас уух хэрэгтэй.

10. Үс унах

Сонгино, сармис болон нимбэг: Түүхий сонгино болон сармисыг хуйхандаа түрхэж дараа нь үсээ нимбэгний шүүсээр үсээ зайлаарай.

Лууван болон кокосын тос: Луувангийн шүүс болон кокосын тосыг хольж, үсэндээ түрхэнэ.

Алимны цуу эсвэл цагаан будааны шүүс: Үсэндээ алимны цуу эсвэл цагаан будааны шүүсээр иллэг хийж, 10 минутын дараа цэвэр усаар зайлж угаагаарай.

Зуун настын шүүс: Зуун настын шүүсийг гаргаж аваад үсэндээ түрхэж, 10 минут орчимтой массаж хийнэ. Үүний дараа 30 минут байлгаад бүлээн усаар үсээ зайлаарай.

Хүрэн манжин: 2 ширхэг хүрэн манжинг 10 минут буцалгаад үүнйигээ хөргөж үсээ угаагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!