Би нэг аяга ус өмнөө тавиад хүслээ шивнэсэн! Удалгүй надад ямар гайхалтай өөрчлөлт гарсан гээч…

Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл гэж бий. Үүнийгээ биелүүлэхийн тулд өдөр бүр хичээж, зүтгэж яваа залуусаар бахархахгүй байхын аргагүй. Харин та ердөө стакантай ус ашиглаад л хүслээ биелүүлж чадна гэвэл итгэх үү? Бид та бүхэндээ өнөөдөр стакантай ус ашиглаж, хэрхэн хүслээ шивнэж, бодитоор биелүүлэх тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Шидэт ус

Ус бол амьдралыг тэтгэгч гэдэг. Харин энэ нь хүн, амьтанд амьдрал бэлэглэхээс гадна эерэг болон сөрөг энергийг өөртөө хуримтлуулж байдаг шидэт шингэн юм. Нэг ёсондоо усны тусламжтайгаар та муу муухай бүхнийг өөрөөсөө зайлуулж, гэрэл гэгээтэй зүйлсийг өөртөө дуудах боломжтой аж. Хамгийн гол нь таны бодол сэтгэл, дотоод ертөнц маш чухал болохыг анхаараарай. Та усыг барьж, дотроо хүслээ бодон, сайн сайхан бүхнийг төсөөлөн харснаар усанд тэрхүү эерэг энерги шингэж, эргээд таны хүслийг биелүүлж, бодит байдал дээр бий болгодог аж.

2. Хэрхэн хүслээ шивнэх вэ?

Та харанхуй өрөөнд лаа асааж, урдаа стакантай ус тавьж суугаарай.

Дараа нь нүдээ аньж, хүсч мөрөөдөж явдаг бүхнээ төсөөлөн харж, стакантай усаа гартаа барих хэрэгтэй.

Одоо нэг гараа стаканаас авч, лааны дээр ээж, дулааныг мэдрэх ёстой бөгөөд нөгөө гар дээрээ ч мөн ээлжлэн, энэхүү үйлдлийг хийгээрэй.

Станкантай усаа лааны дээгүүр 3 тойруулан эргүүлсний дараа дуслыг ч үлдээлгүй ууна.

Хамгийн гол нь та эдгээр үйлдлүүдийг хийж байхдаа зөвхөн хүслээ бодож, сайн сайхан зүйлсийг төсөөлөн харсан байх шаардлагатайг анхаараарай.

girl in the park in a white dress on a sunny day

Энэхүү аргыг та өөрийн хүссэн үедээ хэрэглэж болох бөгөөд хэр удаан суух нь зөвхөн таны мэдэх хэрэг юм. Та хүсэл мөрөөдлөөр дүүрсэн ус уусан цагаас эхэлж, эрч хүчээр цэнэглэгдэж, сайхан зүйлстэй тулгарч, хүсэл мөрөөдөл рүүгээ нэг шат ахих бөгөөд хамгийн гол нь хичээл зүтгэл ч мөн хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Шидэт ус танд сайхан боломж гаргаж өгөхөд та түүнийг нь алдаад явуулалгүй, барьж аван, амьдралаа цэцэглүүлэх хэрэгтэй юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!