Миний толгой үргэлж өвддөг байсан. Харин эдгээр хүнсийг хэрэглэхээ больсноос хойш огт өвдөхөө больсон шүү!

Үргэлж л толгой маналзаж, маш ихээр өвдөж, эм уусан ч удалгүй дахин өвдөөд байдаг бол энэ нь ямар нэгэн ноцтой өвчний нэг шалтгаан байж болно. Аль эсвэл та дараах төрлийн зүйлсийг өдөр тутамдаа үргэлж хэрэглэдэгтэй холбоотой юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Согтууруулах төрлийн ундаа

Бүх төрлийн согтууруулах төрлийн ундааг уусны дараа толгой маш ихээр өвддөг. Гэвч ихэвчлэн улаан дарс болон ликёр уусны дараа толгой бүр илүүтэй өвддөг болохыг санаарай. Согтууруулах ундаа нь амин хүчлийн тираминыг өндөр түвшинд агуулдаг. Энэ нь толгойн өвдөлтийг улам ихэсгэдэг байна.

2. Шоколад

Шокаладанд дургүй хүн гэж үгүй болов уу. Маш амтлаг , хорхой хүргэм амттай ч гэсэн тус амттанг хэтрүүлэн идвэл толгой өвддөг. Учир нь тус амттан ч мөн адил тирамин агуулагддаг. Гэхдээ хэрэв бүсгүйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед шокалад идвэл, өвдөлтийн хэмжээг багасгаж, сэтгэл санааг сайжруулдаг.

3. Сахар орлуулагч

Тус бодис нь ихэвчлэн хийжүүлсэн ундаа болон нарийн боовонд ихээр агуулагддаг. Хүмүүс сахараас илүү сахар орлуулагч илүү аюулгүй хэмээн боддог ч, энэ нь эсрэг үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн толгойн өвдөлтийг нэмэгдүүлж, шинж тэмдгийг улам нэмэгдүүлж мэднэ.

4. Түргэн хоол

Хүн бүр л шарсан төмс, гамбургерт дуртай байдаг. Гэвч бидний идэх дуртай дараах хоол нь толгойн өвдөлтийг маш ихээр нэмэгдүүлдэг гэвэл та итгэх үү. Түүнээс гадна толгой ч мөн өвддөг.

5. Шорвог хоол

Түргэн хоолтой адил, давстай шорвог хоол нь толгой өвдөх бас нэгэн хүчин зүйл болох нь бий. Ялангуяа савласан бэлэн хоолыг аль болох идэхгүй байхыг хичээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!