Эдгээр аргыг хэрэгжүүлээд, элэгнийхээ өвчнийг ялан дийлээрэй!

Элэгний өвчлөл нь өвчтэй эцэг эхээс хүүхдэд удамшдаг аюултай өвчнүүдийн нэг юм. Гэвч гол төлөв бидний амьдралын буруу хэвшилтэй холбоотой. Хэрэв та дараах зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал, элэгнийхээ өвчнийг ялан дийлж чадна.

1. Таны элэг муудсаныг илтгэх шинж тэмдгүүд

  • Гэдэс хэвлий орчмоор өвдөж, хавагнана
  • Арьс, нүд шарлах
  • Биеийн хэсэг газрууд хөхөрнө
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрч бөөлжүүлнэ
  • Хөл болон шагай хавагнаж, хавдана
  • Бие ядарч сульдана
  • Бараан өнгөөр шээнэ
  • Арьс загатнаж, улайна

2. Элэг өвчилснөөр:

  • Элэг өөхөлнө
  • Шимэгч болон вирусын халдвараар өвчилнө
  • Дархлалын тогтолцоо муудна
  • Цөс болон элэгний хавдар болно

3. Хэрэв таны элэг өвчилсөн бол та дараах зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

  • Зөв хоол идэх

Аль болох антиоксидант, ногоо, болон уургаар баялаг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, оливийн тос, самар, усан үзэм, нэрс, цангис жимсийг гол төлөв түлхүү хэрэглээрэй.

  • Илүүдэл жингээ хасах

Согтууруулах төрлийн ундаа нь биеийн жинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн элгэнд сөргөөр нөлөөлнө. Иймд та согтууруулах ундааг хэрэглээнээсээ бүр мөсөн хасах хэрэгтэй бөгөөд, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийн, илүүдэл жингээ хасаарай.

  • Тамхи татахаа болих

Тамхи татсанаар таны элэгний өвчлөл улам дордож мэднэ. Иймд архи, тамхи зэрэг хорт зуршлаа бүр мөсөн орхиорой.

  • Биед хортой зүйлсээс татгалз

Будагны үнэр, азтон гэх мэт хурц үнэртэй, хортой зүйлсээс аль болох хол байхыг хичээгээрэй. Шаардлагатай бол бээлий, маск хэрэглэж болно.

  • Жоргүй эмээс аль болох татгалз

Хэрэв эм уух бол зайлшгүй мэргэжлийн эмчийн хяналтанд уугаарай. Эс бөгөөс өвчнийг улам бүр хүндрүүлж мэднэ. Ялангуяа гормоны эм, зүрхний эмийг маш болгоомжтой уугаарай.

  • Өөрийгөө аль болох эрсдлээс хамгаал

Шивээс, маникур, цоолбор зэргийг хийлгэхээс аль болох зайлсхийгээрэй. Ингэснээр цусанд элдэв халдвар орох эрсдлээс таныг хамгаална.

  • Витамин С, Е бета каротин, цайр, селени зэрэг бодисууд нь элэгний эрүүл байдалд сайнаар нөлөөлдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!