Амттай чокопай өөрөө хийж сурснаас хойш хүүхдүүддээ хэрэггүй зүйлс дэлгүүрээс авч өгөхөө больсон!

Бид та бүхэндээ гэртээ хийж болох хамгийн хоол болон амттангуудын жорыг танилцуулдаг уламжлал хэдийн тогтжээ. Энэ удаад хүн бүрийн дуртай амттай чокопай хийх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Хөвсгөр, зөөлөн, аманд ороод хайлах чокопайг ингэж хийгээрэй.

Орц:

  • Өндөг – 2 ширхэг
  • Гурил – 220 гр
  • Хөөлгөгч – 1 цайны халбага
  • Сүү – 60 мл
  • Хөөсөн чихэр – 200 гр
  • Ус – 50 мл
  • Хайлсан шоколад

Хийх арга:

  • Өндгөө хагалж хийнэ. Дээр нь гурил болон хөөлгөгчөө сайтар шигшэж хийгээрэй. Нэмээд сүүгээ хийж сайтар хутгаж зуурна.
  • Үүнийгээ доороо цоолсон гялгар уутанд хийнэ. Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас дэвсэж бэлтгээд дээр нь уутанд хийсэн зуурмагаа бага багаар дусаана. Үүнийгээ шарах шүүгээнд хийж, 180 хэмд 12-15 минут жигнэнэ.

  • Хөөсөн чихрээ шилэн саванд хийж, халуун усан дээр байрлуулж дээр нь 50 мл ус хийгээрэй. Үүнийгээ зөөлөн гал дээр халуун усны ууранд хайлуулна.
  • Хайлсан хөөсөн чихрээ жигнэсэн жигнэмэг дээрээ түрхэж, дээр нь өөр нэг жигнэмэг тавьж чокопай хийх юм. Бэлэн болсон чокопайгаа хайлуулсан шоколаданд дүрж авна. Хөргөгчинд хэсэг байлгаж бэхжүүлээрэй.

Ингээд л таны амттай чокопай бэлэн болно. Үнэхээр амархан байгаа биз?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!