Найзууд маань намайг яаж ийм түргэн хугацаанд жингээ хассаныг гайхдаг! Харин би тэдэнд энэ аргыг зааж өгсөн
Шинэ жил хаяанд ирж, охид бүр л илүүдэл жингээсээ түргэн салж, гоёмсог даашинз өмсөхийг хүсч байгаа болов уу. Тиймээс би та нарт өөрийнхөө хэрхэн жингээ хаясан аргаа зааж өгье! Найзууд маань бүгд л намайг хараад асуултаар булсан шүү.
1. Би хэвлий хэсгийн таргалалт ихтэй байсан учраас юун түрүүнд гэдсээ цэвэрлэхийг урьтал болгосон. Түүний тулд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нэгэн бэлдмэлийг гэртээ бэлтгэж уусан.
Мэдээж та бэлдмэлийг ууж байх хугацаандаа аль болох хөдөлгөөнтэй байж, шингэн зүйл сайн уугаарай.
2. За ингээд би та бүхэнд гэртээ энэхүү жин хасах шидэт ундааг хэрхэн бэлтгэх тухай зааж өгье!
Орц:
- 1 цайны халбага зөгийн бал
- 1 цайны халбага синнамон
- 200 мл ус
Хийх арга:
200 мл усыг жижиг саванд хийж буцалгана. Ингээд дээр нь синнамоноос хийж 30 секунт орчим буцалгасны дараа галаа унтраана. Ингээд үүнийг хөргөсний дараа дээр нь зөгийн балаа хийгээрэй.
Хэрэв халуун байхад нь хийвэл, зөгийн балны ашигт чанар үгүй болдгийг санах нь зүйтэй. Бэлдсэн ундаагаа өглөө өлөн гэдсэн дээрээ болон, үдэш унтахын өмнө тус тус 1 аягыг ууна. Ингэснээр таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэж, хэвлийн таргалалтаас салж чадна. Цаашлаад биеэрээ жигд турах болно. Хүссэн үр дүндээ хүрсэн ч цаашид тогтмол ууж байхыг санаарай!