Хайртай хүнтэйгээ яагаад удаан хугацаанд үерхэх хэрэгтэй вэ?
Зарим хосууд гэрлэлтийг урьтал болголгүй, зүгээр л үерхэж болзохыг илүүд үздэг. Харин хоёул гэрлэх тухай санал нийлвэл, тухайн үедээ гэрлэж, үгүй бол үерхсэн хэвээр байж л байдаг. Бид тиймэрхүү харилцаатай хосуудыг хараад гайхдаг нь нууц биш. Тэгвэл бид та бүхэндээ удаан хугацаанд үерхэж байгаад гэрлэсэн хосуудын давуу талуудыг амжиж дуулгая!
1. Байгаагаар нь хайрладаг
Удаан хугацаанд үерхсэн хосууд нэгнийнээ харцыг хараад л бодлыг нь унших мэт болдог. Түүнчлэн нэгнийхээ өмссөн зүүсэн, гоё ганган байдалд бус яг байгаагаар нь хайрлаж чаддаг байна. Учир нь тэд нэгнээ хэн хүнээс илүү мэдэх учраас тэр шүү дээ.
2. Илүү итгэлтэй байж болно
Хэрвээ би үүнийг өмсвөл, эсвэл үсээ ингээд засуулчихвал түүнд таалагдахгүй болов уу, гэх мэт хэрэгтэй хэрэггүй бодлоор толгойгоо гашилгах шаардлагагүй. Дээр дурдсанчлан хайрт тань таныг ямар ч нөхцөлд хайрлах хэмжээний их мэддэг болсон гэсэн үг.
3. Маргаанд ялагч үгүй
Нэгнээ сайн мэдээгүй хэрнээ гэрлэж, нэг гэрт орсон хүмүүс маргаан болмогц, бурууг бусдад тохож, өөрсдөөсөө зайлуулахыг хичээдэг.Харин удаан хугацаанд үерхсэн хосуудын хувьд, хэн хэн нь харилцан буулт хийж чаддаг бөгөөд маргаан ч нэг их газар авахгүй, дээр нь ямар ч ялагчгүй байдаг.
4. Ичгэвтэр зүйл гэж үгүй
Нэгнийхээ өмнө санаандгүй байдлаар ичгэвтэр зүйлийг хийсэн ч, тэр нь харилцаанд сэв суулгах хэмжээний ноцтой байдалд хүргэхгүй. Харин ч тэд аль аль нь үүнийг хошигнож хүлээн авч, эсрэгээрээ баясал авчрах болно.
5. Болзоонд цагт товлох шаардлагагүй
Үерхээд удаагүй хосуудын тухайд болзоо бүртээ өндөр ач холбогдлыг өгч, нарийн цаг товлоцгоодог. Харин удаан хугацаанд үерхэж, нэгнээ сайн мэддэг болсон хосуудын тухайд болзооны цаг гэж үгүй. Хэрэв тэд хүсэх л юм бол хэзээ ч болзоонд явж болно. Илүү гэнэтийн бас илүү хөгжилтэй.
6. Эцэг эхчүүд хэдийн мэддэг болчихсон
Бараг л өөрийн ээж аавууд мэт болсон учраас тэдний харилцаа илүү амар, бас нээлттэй байх болно. Хэн хэнийхээ гэр бүлээс айх айдасгүй, дээр нь харин ч эцэг эхчүүдийн сайхан харилцаа нь хосуудын харилцаанд эергээр нөлөөлөх болно.
7. Найз нөхөд, ажлынхан гээд бүгд мэднэ
Ямарваа нэгэн баяр ёслол, үдэшлэгт хамтдаа явсан ч хэнч тэднээс энэ хэн бэ хэмээн асуухгүй. Харин ч хамтдаа хөгжилдөж, илүү тухтай бас сайхан мэдрэмжийг авч чадах юм.
8. Бүхий л асуудлыг шийдэхэд илүү хялбар байх болно
Удаан хугацаанд үерхсэн хосуудын тухайд нэгнийхээ тухай маш сайн мэддэг болсон учир аливаа төвөгтэй шийдвэрийг гаргахад нэг их асуудал үүсэхгүй. Харин шинэхэн хосуудын тухайд бол иймэрхүү асуудлууд илүү хүндээр тусах болно.