Ердөө 2 минутанд плиткаа цоо шинэ мэт болгох арга

Хоол хийсний дараа плитка энд тэндгүй түлэгдэж, шарлаад харахад ч нүд хальтрам болж хувирдаг шүү дээ. Харин үүнийг цэвэрлэх үүргийг хүлээсэн эзэгтэй нарын хувьд хамгийн уур барам зүйл бол толбыг арилгаж, плитка шинэ мэт болгох байдаг. Хэдий үрлээ ч толбо нь арилахгүй бол ёстой л хамаг нерв барж орхидог. Харин бид эзэгтэй нарынхаа ажлыг бага ч атугай хөнгөлөх үүднээс 2 минутын дотор плиткыг цоо шинэ мэт болгох аргыг танилцуулж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Хэрэглэхээ больсон шүдний сойз
  • Зөөлөн пролон
  • Устөрөгчийн хэт исэл
  • Хүнсний сода

Хэрэглэх арга:

Адил хэмжээтэй устөрөгчийн хэт исэл, хүнсний содаг хольж зуурна. Үүнийгээ зөөлөн пролондоо түрхэж, плитканыхаа толботой хэсгийг зөөлөн үрээд үзээрэй. Дараа нь 10 минут орхино. Үүний дараа сойзоороо дахиад үр. Ингээд алчуураар арчихад таны плитка гялалзаад л ирнэ гэдгийг баттай хэлж чадах байна шүү.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!