Хүмүүсийн хэлдгээр хүүхдээ хэрхэн уйлдаггүй, тайван “амар” хүүхэд болгох вэ?

Эцэг эх болсон хүн бүрт тулгардаг асуудлын нэг бол хүүхэд нь ямар нэгэн шалтгаангүй үргэлж уйлж, уцаарлан тэврүүлж авахуулах явдал юм. Нялх хүүхэд тул чухам яагаад ингэтлээ уйлаад байгаа шалтгааныг олж чадалгүй, дэмий л цухалдана. Тэгвэл та дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй!

1. Хүүхэд бүр л тодорхой хэмжээгээр уйлдаг. Үүнд нэг их шалтгаан хэрэггүй. Гэвч танд, бяцхан хүү, охин тань бусдын хүүхдээс илүү их уйлж, авахуулаад байгаа санагдвал, дараах зүйлсийг хэрэгжүүлээд үзээрэй!

2. Судалгаагаар Денмарк, Герман, Япон улсын хүүхдүүд хамгийн амгалан, тайван байдаг аж. Нөгөөтэйгүүр, Англи, Канад, Итали улсын хүүхдүүд бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад хамгийн уйланхай нь байдаг гэнэ шүү. Тэгвэл яагаад тэр юм бол?

Судалгааны хариу бүр өөр болсон шалтгаан нь мэдээж удамшил, улс орны онцлогтой холбоотой ч, тэд бүгдэд түгээмэл нэг зүйл ажиглагдсан нь эцэг эхийн хүүхэдтэйгээ харьцах хандлага байсан юм.

Дөнгөж төрсөн хүүхдүүд ялангуяа амьдралынхаа эхний 7 хоногт хамгийн их уйлдаг аж. Учир нь гадаад орчинд сайтар дасан зохицоогүй тул ийн уйлах нь хэвийн үзэгдэл хэмээн ойлгож байна. Харин түүнээс хойш хэт их уйлах нь жирэмсний үеийн стресс болон генетиктэй нь холбоотой.

3. Ингээд та бүхэндээ хүүхдээ хэрхэн тайван амгалан болгох тухай хэд хэдэн чухал зөвлөмжийг танилцуулъя.

Хүүхэд эцэг эхийнхээ сэтгэл зүйн байдал, харилцааг маш их мэдэрдэг тул ээж аав нь хоорондоо эвтэй, намуухан дуугаар хоорондоо харилцдаг байх хэрэгтэй. Мөн хүүхдийн дэргэд муудалцах, чанга дуу чимээ гарган стресстүүлэх нь огтхон ч байж болохгүй. Эрүүл чийрэг хүүхэд живхийг нь солих болсон үед, эсвэл хэн нэгний анхаарал хэрэгтэй болсон үед уйлж, нэг үгэндээ ээж аавдаа дохио өгдөг юм. Хэрэв хүүхдийн живхийг сольсон, бие нь өвдөөгүй үед уйлаад байвал, дараах аргаар тайвшруулаарай.

  • Хүүхдээ энгэртээ авч, зөөлөн хөдөлгөж бүүвэйлнэ (Энэ нь ихэвчлэн 3 сар хүртэлх нярайд нөлөөлнө)
  • Хүүхдийн өрөөнд, байгаа орчинд зөөлөн бүүвэйн дуу тавих, эсвэл дуулж өгөн дуртай зүйлийг нь хийх
  • Хүүхдээ тэврэнгээ юмсыг харуулж, алхах
  • Эсвэл хүүхдэд хөхөө хөхүүлж болно

4. Хамгийн гол нь хүүхдийн байгаа орчин ямар нэг стрессгүй, ээж аавын харилцаа эрүүл байвал хүүхэд уйлж таныг зовоохгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!