Уулзаж, учрахаас зайлсхийх хэрэгтэй 6 төрлийн залуу

Алт шиг үнэтэй амьдралынхаа үнэт цагийг та танд хань болж, зовлон жаргалыг хамтдаа туулахгүй нэгэнд зориулж байгаа юм биш биз? Гаднаа хайртай, дуртай гэж хэлж, өч төчнөөн амлалтыг өгөх боловч, бодит амьдрал дээр тэдгээрээс нэгийг нь ч хийлгүй ам, үйлдэл хоёр нь зөрдөг залуус олон байдаг билээ. Тэгвэл та бүхэндээ уулзаж, учрахаас зайлсхийх хэрэгтэй залуусыг танилцуулахаар бэлтгэлээ. Охид, бүсгүйчүүд маань нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.

1. Өөртөө хайртай

Өөрийгөө үргэлж магтаж, баярхах эрчүүд танд хань болж, хайрлаж явна гэдэг бүтэхгүй зүйл. Зөвхөн өөрийгөө хамгийн сайхан, мундаг, баян гэж бодож, бусдын тухай хэдхэн хором ч бодохгүй залуусаас хол явахыг зөвлөе. Тэд хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрлаж, халамжлана гэдэг сэрүүн зүүдэлж байгаа хэрэг гэдгийг сайтар ойлгоорой. Харамсалтай нь сүүлийн үед амиа бодсон, өөрийгөө хэт дөвийлгөсөн залуус хэт олшроод байгаа тул охид минь сайтар бодсоны эцэст шийдвэрээ гаргаж, өөрийг тань юу юунаас илүү хайрлаж, халамжлах залууг сонгоорой.

2. Архинд дуртай

Мэдээж баяр ёслол, найз нөхдийн уулзалт, төрсөн өдрөөрөө багахан архи амсаж, хөгжилдөхөд гэмгүй. Гэхдээ шалтаг гаргаж, гадуур зугаалж, бор дарсанд дурлах болсон эрийг засч авах гэж залуу насаа гарздах хэрэггүй л болов уу. Магадгүй та түүнд үнэхээр их хайртай, хажууд нь байж хамтдаа зүтгэж, хуучин хэвэнд нь оруулахыг хичээж болох ч, эцэс сүүлд нь шантарч, хэдэн жилийг хэрэггүй зүйлд зарцуулж дээ гэх харуусалтай үлдэж ч мэдэх юм.

3. Захирангуй

Хэд хэдэн удаа уулзсаны дараагаас л таныг захирч, тушаах хандлага ажиглагдаад эхлэвэл оройтоогүй байгаа дээрээ түүнээс зайгаа бариарай. Хэрэв та түүнд дурлаж, хайрлаж цаашдаа хамтдаа амьдрахаар бол үргэлж бусдын үгээр байж, дарлуулж, дарамтлуулсаар дуусах болно.

4. Хүчирхийлэгч

Хэрэв тэр танд нэг удаа гар хүрсэн бол цаашдаа нэг нь нэлээн хэд болж хувирна. Эмэгтэй хүн итгэмтгий тул өрөвч зан гаргаж, тэднийг уучилж, тэвчиж амьдардаг. Харин энэ нь таны хийж байгаа хамгийн буруу шийдвэр гэдгийг ухаарч ойлгох хэрэгтэй юм.

5. Эмэгтэй хүнийг өөрийн гоёл болгодог

Тэд сайхан бүсгүйтэй болзож, үерхэж өөрийгөө гоёх зорилготой байдаг. Хүмүүсийн өмнө жүжиглэж, халамжлах боловч, бусдын нүднээс далдуур үл тоож, хайхрахгүй орхих жүжиглэх авъяастай залуусаас хол байгаарай. Тэр танд хайргүй, сэтгэлгүй учраас хүйтэн хөндий харьцаж байгааг ухаарч эртхэн холдсон нь дээр болов уу. Энэ төрлийн залуус бүсгүйчүүдийг гоёл чимэглэл, сольж өмсөх хувцас гэж ойлгодог бөгөөд ердөө л бусдад сайхан харагдахын тулд холдож чадахгүй танд хорогдож байдаг.

6. Галзуу

Шөнийн 2 цагт утас руу тань залгаж, утгагүй зүйлс ярьж, өөртэй нь уулзахгүй бол үхнэ гэж жүжиглэж, эрүүл ухаантай хүний амнаас гарамгүй хачин зүйлс ярих залуу таны хань болж чадахгүй гэдгийг эртхэн ухаарах хэрэгтэй. Магадгүй түүний өвөрмөц байдалд татагдлаа гэхэд та хэдхэн сарын дараа түүнээс залхаж, салахыг хичээх боловч тэр таниас тийм ч амар салаад явчихгүй. Тиймээс анхнаасаа хэнтэй уулзаж, нөхөрлөж байгаагаа сайтар анзаарч байхад гэмгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!