Эмэгтэйчүүд үргэлж эрчүүдээс илүү гэдгийг батлах 14 нотолгоо

Эрчүүд, эмэгтэйчүүд гэж ялгаж салган, хооронд нь харьцуулах утгагүй хэрэг ч гэлээ, та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе гэж бодлоо. Бид өнөөдөр эмэгтэйчүүдийн эрчүүдээс илүү хийж чаддаг зүйлсийг танилцуулж, таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийхийг зорьсон юм. Дор дурдах зүйлс бүгд судалгаагаар батлагдсан тул та гайхаж, балмагдалгүй бодит байдалтай эвлэрээрэй.

1. Эмэгтэйчүүдийн “IQ” эрчүүдээс илүү өндөр байдаг

Сүүлийн 100 жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оюуны чадамж эрчимтэй өссөн ч, эмэгтэй хүнийх илүү хурдацтай өсч байгааг эрдэмтэд нотолжээ. Учир нь эмэгтэй хүн гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа ч өөрийн амжилтыг ахиулж, карьераа ч өсгөсөөр байдаг байна. Тэд ямарваа нэгэн юмыг судалж мэдэхдээ гүн гүнзгий ханддаг нь өндөр IQ-тэй байх үндэс нь болдог ажээ.

2. Илүү ухаалаг, анхаарлаа олон зүйлд төвлөрүүлж чаддаг

Эмэгтэй хүн олон зүйлсийн араас хөөцөлдөхдөө гаргууд байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар эрэгтэй хүний тархи урд болон хойноо хүчтэй холбоотой байдаг бол эмэгтэй хүнийх баруун болон зүүн хэсгээрээ хүчтэй холбоотой нь рентгэн зурагнаас харагдсан байна.

Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл эрэгтэй хүн ганц бие байх үедээ ажлын бүтээмж өндөр байдаг бол эмэгтэй хүн ямар ч үед ийм чадварлаг байж чаддаг аж. Түүнчлэн эрэгтэй хүн машинаа хаана, яаж байрлуулсанаа сайн санадаг бол, эмэгтэйчүүд хүний царайг илүү тогтоодог ажээ.

3. Үнэрлэх эрхтэн нь илүү хөгжсөн

Яагаад эмэгтэй хүн гоё тансаг сүрчгэнд тийм их мөнгө зарцуулдаг болохыг хараад та гайхдаг уу? Учир нь тэд хажуудаа суугаа залуугаас хэд дахин илүү сайн үнэрлэх чадвартай учраас тэр юм. Эмэгтэйчүүд үнэртэй холбоотой шалтгалтанд үргэлж илүү байдаг бөгөөд нас барсан эр болон эм хүмүүсийн тархинд шинжилгээ хийхэд эмэгтэйн тархинд үнэр таних эс эрэгтэй хүнийхээс 43 хувиар илүү байсныг олж тогтоожээ. Хачирхалтай байгаа биз?

4. Стрессээс амархан ангижирдаг

2000 онд хийгдсэн Калифорнийн их сургуулийн судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стрессээ тайлах арга барилд биологийн болон хэв маягийн ялгаа байгааг дурджээ. Эмэгтэйчүүд стресст орсон үедээ бусадтай харилцаж, ярилцах зэрэг нийгмийн харилцааны аргууд сонгодог нь ихээхэн үр дүнтэй байж, амархан бухимдлаас гарч чаддаг байна. Харин эрчүүд ихэнхдээ стрессээ өөртөө “хадгалдаг” аж.

5. Илүү олон өнгө ялгадаг

“Брүүклин” коллежийн нэгэн профессор эрэгтэй, эмэгтэй хүмүүс өнгийг өөр өөрөөр хардаг болохыг батлахын тулд 2015 онд интернэтээр хар ба хөх, алтан ба цагаан өнгөтэй зургийг тавьж сенсаци тарьсан билээ. Эрэгтэй хүн ямарваа нэгэн өнгийг ерөнхийлөн таньдаг бол эмэгтэй хүн олон өнгийг танихдаа гаргууд болохыг тус судалгаар тогтоосон юм.

6. Илүү удаан амьдардаг

100-аас дээш насласан хүмүүсийн 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүний амьдрах хэв маягаас шалтгаалаад тэд эрчүүдээс 4,5 жилээр илүү амьдардаг болохыг “Өмнөд Калифорниагийн Их Сургууль”-ийн судалгааны багийнхан нотолжээ. Дашрамд дурдахад эрчүүд хүнд махан хоолоо багасгаж, элдэв муу зуршлаа хаяж чадвал илүү удаан амьдрах боломжтой билээ.

7. Эмэгтэйчүүд суралцахдаа ч илүү

Эмэгтэйчүүд илүү бүтээлч, тууштай болох нь хэд хэдэн судалгаагаар батлагдаж, бодит амьдрал дээр ч батлагджээ. Тэд эрчүүдийг бодвол аливаа зүйлсийг сурахдаа хурдан төдийгүй богино хугацаанд амжилт гаргадаг аж. Энэ нь тэдний бүтээлч, аливаад сэтгэлээсээ ханддаг зан чанартай нь холбоотой юм.

8. Машины ослоос эмэгтэйчүүд илүүтэй амьд гардаг

Эмэгтэй хүмүүсийг эрэгтэй хүмүүстэй яг адил машины осолд орлоо гэж үзэхэд эмэгтэй хүмүүс амьд гарч чаддаг бол эрчүүд нас барах нь элбэг байдаг аж. Энэ нь тэдний биеийн бүтэцтэй холбоотой бөгөөд эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 77 хувиар илүү байдаг гэсэн судалгаа хүртэл байдаг байна.

9. Ажлын ярилцлаганд ороход гоц сайн байдаг

Тэд өөртөө итгэлтэй байдал, уран цэцэн үгс, ухаалаг зан чанар зэргээрээ эрчүүдээс ялгарч ажлын ярилцлаганд орсон ч илт илүүрхдэг байна. Мэдээж энэ нь боловсрол өндөртэй, чадварлаг эрчүүдийг үгүйсгэсэн хэрэг биш юм. Эмэгтэйчүүд аливаа зүйлсийг томоор харж сэтгэдэг тул үргэлж бэлтгэлтэй байхыг хичээдэг. Харин эрчүүд үл ойшоож, өөртөө эрдэж явсаар ажлын ярилцлага, шалтгалт ч бай бүх зүйлсэд бүдрэх нь бий.

10. Нас ахисан ч илүү халуухан байж чаддаг

Яг ижил ахимаг насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харьцуулж харахад эмэгтэй нь илүү халуухан, мөн залуухан харагддаг байна. Энэ нь тэдний биеийн онцлог, зан ааш, өөртөө тавьж буй анхаарал зэрэгтэй нягт холбоотой билээ. Эр хүн та ч мөн өөртөө цаг зав гаргаж чавдал наснаасаа хэд дахин залуу харагдах бүрэн боломжтой юм шүү.

11. Илүү хүчтэй дархлааны системтэй

Хүмүүс эмэгтэй хүнийг эмзэг гэдэг боловч тэдний дархлааны систем эрчүүдийнхийг бодвол хамаагүй хүчтэй байдаг аж. Эмэгтэй хүний биед ялгарах “эстроген” даавар нь дархлааг хүчирхэг болгож, элдэв төрлийн өвчний нян бактерийг устгадаг байна. Тиймдээ ч эмэгтэйчүүд эсрэг хүйстнээсээ илүү бие чангатай байдаг гэнэ.

12. Бусдыг ойлгох чадвар сайтай

Тэд эрчүүдээс илүүтэй бусдыг ойлгож, хайрлаж чаддаг болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоосон байдаг. Энэ нь мөн өдөр тутмын амьдралд ч батлагддаг билээ. Эмэгтэйчүүд бусдын асуудлыг сайтар сонсож чаддаг төдийгүй туслах арга зам хайж, чин сэтгэлээ ханддаг байна. Харин эрчүүдэд энэхүү чанар бага зэрэг дутмаг байх нь бий.

13. Хүүхдүүд эмэгтэй хүнд илүү сайн ханддаг

Уйлж байгаа хүүхдийг хараад эмэгтэй хүн бүр “эвий дээ” гэж бодож, аргадаж, хайрлахыг хичээдэг бол эрэгтэй хүмүүс залхаж, төвөгшөөдөг аж. Мөн ямар ч хүүхэд эрэгтэй, эмэгтэй хүний эмэгтэйг нь сонгож, өвөр дээр нь эрхлэн тоглодог болохыг та ч бас мэдэх биз ээ. Энэ бүхэн тэдний бие, сэтгэхүйн онцлогоос хамаарч уйлж байгаа хүүхдийг хараад өөр өөр мэдрэмж төрдөг аж.

14. Тэдний сэрэл илүү хурдан хөдөлдөг

Тэд өөрсдийнх нь сэрэл хөдөлсөн эсэхийг төдийлөн мэддэггүй бөгөөд дээд цэгтээ хүрсэн үед биеэр мэдэрч эхэлдэг. Тиймдээ ч хүмүүс эмэгтэй хүний сэрэл удаан хөдөлдөг гэж үздэг боловч, энэ нь худал бөгөөд харин ч эсрэгээрээ тэдний сэрэл эрчүүдээс түрүүлж хөдөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Нэгэн багийнхан эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж эротик кино үзүүлсэн төдийгүй тэдэнд юу мэдрэгдэж байгааг асуухад зарим нь бага зэрэг сэрэл өдөөгдөж байна гэсэн бол, зарим нь ямар нэгэн нөлөө алга хэмээн хариулсан байна. Харин тэдний үтрээг тусгай төхөөрөмжөөр шалгаж үзэхэд бие нь хэдийн секс хийхэд бэлэн болчихсон байсан гэнэ. Үүнээс дүгнэж эмэгтэйчүүдийн сэрэл эрчүүдээс хамаагүй хурдан хөдөлдөг болохыг тогтоосон аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!