Ханиадыг хашраах сармисны шөлийг хэрхэн хийх вэ?

Өвлийн яг энэ үеүдэд ханиад томууны дэгдэлт маш их байдаг. Бага балчираас эхлээд, томчуудыг хүртэл зовоодог тус өвчнийг эмчлэхэд эм тан хэрэгтэй ч, юу юунаас илүү шим тэжээлтэй сармисны шөл үр дүнтэй. Иймд бид та бүхэндээ ханиадыг хашраах сармисны шөлийг хэрхэн хийх аргыг зааж өгье!

1. Сармис

Хурц үнэртэй, исгэлэн амттай сармис нь ханиадны вирусыг устгах, түүнчлэн бие махмодийг хөгшрөлтөөс хамгаалах өндөр ач холбогдолтой. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй ач холбогдолтой элемэнтүүдийг агуулдаг. Зөвхөн ханиад гэлтгүй хомхой гэх мэт вирусээр үүсгэгддэг өвчинд сайн үйлчилгээг үзүүлнэ. Мөн

  • Төрөл бүрийн өвчний эдгэрэлт
  • Цусны даралт ихсэх
  • Холестрины түвшин ихсэх
  • Алцгеймерийн өвчин
  • Яс, шүдний бэхжилт сайжруулах зэрэг сайн нөлөөтэй.

гэх мэт сайн нөлөөтэй.

2. Ингээд танд сармисны шөл хэрхэн хийх аргыг зааж өгье!

Орц:

  • 2 ширхэг бүхэл сармис
  • Яншуй, шанцай зэрэг нарийн ногоо хийж болно
  • Нунтаг хар перец (нэг чимх)
  • Давс (амталгаагаар)
  • 2 цайны халбага оливийн тос

Хийх арга: Сармисаа хальслаад тусад нь саванд хийнэ. Ингээд үүн дээрээ оливийн тос хийж, дунд температурт, бор шаргал өнгөтэй зөөлөн болтол нь хуурна. Ингээд дээр нь 2 литр ус нэмээд буцалгана. Дээр нь бусад нарийн ногоонуудаа хийж 40 орчим минут буцалгана. Энэ үед усны түвшин хоёр дахин багассан байх болно.

Дараа нь давс болон перецээ амталгаагаар хийгээрэй. Ингээд идэхэд бэлэн боллоо. Тус шөлнөөс 2-3 удаа хийж уухад нь таны ханиад бүрэн эдгэрэх болно. Гэхдээ хийх сармис нь монгол сармис байвал илүү үр дүнтэй шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!