Байцаатай шнециль хийж сурах уу? Таны төсөөлж байгаагаас амттай бас эрүүл шүү!

Байцаатай шнециль хийж сурах уу? Таны төсөөлж байгаагаас амттай бас эрүүл шүү!

Сүүлийн жилүүдэд хүн бүр л өөрсдийн эрүүл мэндэд анхаарч, аль болох эрүүл хооллох гэж хичээж байгаа нь үнэхээр магтууштай хэрэг билээ. Тэгвэл эрүүл хооллолтын гол үндэс болсон байцаагаар хийж болох амттай шнециль хийх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Анхааралтай уншаад, заавал хийж үзээрэй!

Орц:

  • Голтой, жижиг залуу байцаа – 1кг
  • Өндөг – 3 ширхэг
  • Талхны хатаамал буюу сухарь
  • Давс
  • Перец амтлах төдий
  • Байцаагаа шарах ургамлын тос

Хийх арга:

Хамгийн чухал нь байцаагаа зөв зүсэх шаардлагатай. Байцаагаар шницель бэлтгэх зуур навчийг нь салгахгүй байх үүднээс голыг нь жигд хуваарилан голтой нь хамт зүснэ. Ингээд давстай буцламгай усанд байцаагаа хийж 5 минут дэвтээнэ.

Тавганд өндгөө хийж хутгаад давс перецээрээ амтална. Өөр нэгэн тавганд талхны хатаамалаа хийнэ.

Зүссэн байцаа болгоноо өндгөндөө дүрж хатаамлаараа бүрээд дахин өндгөнд дүрж халаасан тосондоо хийн тал талаас нь шарна. Дээр нь сармистай цөцгийний сүмс нэмж идвэл бүр ч амттай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!