Төрсний дараах нөсөө, сэвхэндээ үүнийг хэрэглээд л, давхар сорив, үрчлээ маань эрс багассан шүү!

Нүүрэн дээр урилгагүй ирсэн сэвх, нөсөө толбо, сорив, үрчлээтэй бид хэрхэн тэмцэх учраа төдийлөн олдоггүй. Гэртээ хүүхдээ хараад суугаа бидэнд өндөр үнэтэй, нүүрний тос авах нь бүү хэл, хүүхдийнхээ сүү памперсний мөнгийг ч олоход хэцүү байдаг. Харин би хямд бөгөөд олдоц ихтэй бүтээгдэхүүнээр маск хийж нүүрэндээ тавьсан.

1. Нас нэмэх тусам ялангуяа 25 наснаас хойш нүүрний чийглэгийн баланс алдагдаж, хүсээгүй хөгшрөлт, үрчлээ нэмэгдэхийн хэрээр залуу нас, зүс царай биднээс нүүрээ буруулж эхэлдэг. Учир нь залуу сайхан байлгадаг пигмент цөөрсөөр бүр мөсөн үгүй болдог гэсэн үг юм. Иймд тус пигментийг хадгалах, алдагдах процесийг удаагруулснаар эдгээр асуудлаар удаан хугацаанд сэтгэл амар байж болно.

2. Гэрийн нөхцөлд нөсөө арилгаж, залуужуулах маскыг хэрхэн хийх аргыг зааж өгье!

Юун түрүүнд танд:

  • Тал цайны халбага синнамон
  • 1 цайны халбага шинэхэн нимбэгний шүүс
  • 1 цайны халбага цэвэр зөгийн бал
  • 1 цайны халбага нунтаг самар

3. Зөгийн бал нь: Бактерийн эсрэг үйлчилж, арьсыг эрүүлжүүлнэ.

Синнамон нь: Мөөгөнцөр болон арьсны бусад асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг

Самрын нунтаг: Батгыг эмчлэхэд өндөр тустай

Нимбэг: Витаман С-гээр баялаг тул сэвх, нөсөө толбыг арилгаж, бүдгэрүүлнэ.

4. Хэрхэн хийх вэ?

Хийх арга нь таны санаснаас маш энгийн. Дээрх найрлагуудаа жижиг саванд хийж бүгдийг нь холиод, зуурмаг болгоно. Ингээд нүүрээ угаасны дараа маскаа түрхээд 20-25 минут болсны дараа хүйтэн бүлээн усаар нүүрээ угаах хэрэгтэй. Хэрэв та хэт хуурай арьстай бол маскаа тавьсны дараа зуун настын шүүсыг нүүрэндээ түрхээрэй!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!