Ганц теннисний бөмбөгөөр нурууны өвчнөөсөө салж болно!

Өдгөө маш олон хүмүүс нурууны өвдөлтөөсөө болж шаналж явна. Үүнд мэдээж бидний амьдралын буруу хэвшлүүд багтана. Харин бид та бүхэнд маш энгийн аргаар нурууны өвдөлт, булчин зангиралтаасаа салахыг зааж өгөх болно.

1. Ингэхийн тулд фитнесийн өндөр үнэтэй төхөөрөмжөөс илүү, жирийн нэгэн теннисний бөмбөг байхад хангалттай юм. Энэ нь яг нурууны өвдөлтийн цэгт хүрч, тухайн хэсгийн булчин, мэдрэлийг суллан амрааж, тайвшруулах болно.

2. Юун түрүүнд та нуруугаараа дээшээ харж шалан дээр хэвтээрэй. Ингээд яг нурууны төгсгөл орчимд нуруу болон шалны хооронд бөмбөгөө байрлуулна. Ингээд нуруугаа байрнаас нь хөдөлгөлгүй, бөмбөгний тусламжтай тойрог хэлбэрээр эргүүлдүүлнэ. Харин дараа нь хоёр хажуу талаар нь ээлжлээд 5, 5 минутаар хийгээрэй. Өдөрт 15 минутыг ийнхүү зориулахад таны нурууны өвдөлт арилж байгааг мэдэрнэ.

3. Ингээд теннисны бөмбөг биеийн бусад хэсгийн өвдөлтөнд хэрхэн нөлөөлдөг болохыг хэлж өгье!

4. Компьютер, телевизийн өмнө удаан сууснаас болж, хүзүү хөшиж, чилж өвддөг. Иймд та шалан дээр нуруугаараа хэвтээд, 2 ширхэг теннисийн бөмбөгийг хүзүүний доод хэсэгт байрлуулна. Ингээд бөмбөгөөрөө дээшээ, доошоо байрлалаар хөдөлгөөрэй!

5. Хэрэв амьсгалахад хэцүү болж, цээж давчидвал, доошоо харж хэвтэн, хоёр бөмбөгийг эгэмний доор байрлуулж, гүнзгий амьсгаа авна. Мөн л сууринд нь тойрог хэлбэрээр эргэлдүүлэн хөдөлгөөрэй.

6. Нурууны өвдөлтийн үед та хоёр ширхэг теннисний бөмбөгийг хавирга болон ахар сүүлний дунд хэсэгт байхаар байрлуулан хэвтэнэ. Гүнзгий амьсгаа авч, суурин доор нь тойрог хэлбэрээр хөдөлгөөрэй. Үүнийгээ 5 минут орчим давтана.

7. Гарын алга өвдвөл, хоёр гараараа шалан дээр тулна. Ингээд гар тус бүрийн доор теннисний бөмбөг байрлуулж, минут орчим тойрог хэлбэрээр хөдөлгөөрэй!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!