Үсээ угаахдаа энэ 3 зүйлийг анхаарч байгаарай. Тэгвэл ахиж таны үс гэмтэхгүй, хугарч унахгүй!
Үс бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал чимэг нь байдаг. Үс ямар байгаагаас хамаарч царай төрх нь ч тодорхойлогддог шүү дээ. Харин таны хувьд үсээ эрүүл намирсан байлгахын тулд юу хэрэглэдэг вэ? Магадгүй та үсээ буруу угаадаг, үүнээсээ болж үсээ гэмтээдэг байж болох юм. Иймд бид та бүхэндээ үсээ угаахдаа анхаарах ёстой зүйлсийг дуулгаж байна.
Нэгдүгээр дүрэм:
Үсээ зөв угаахын тулд эхлээд үсээ самнаж, дараа нь үсэндээ хүүхдийн тосноос багаханг түрхээрэй. Хүүхдийн “nivea” тос байсан ч болно. 2-5 минут байлгасны дараа шампунь ашиглаж үсээ угаана.
Хоёрдугаар дүрэм:
Хэзээ ч шампунийг шууд үсэндээ түрхэж болохгүй. Энэ бол таны хийж буй хамгийн буруу үйлдэл юм шүү. Шампуниа гарандаа авч хөөсрүүлээд, үсэндээ түрхэж угаах юм. Ингэснээр үснээс тослогийг маш хурдан салгаж цэвэрлэнэ. Хэрэв шампуниа шууд үсэндээ түрхэж угаавал хуйх гэмтэж, үс хуурайшина.
Гуравдугаар дүрэм:
Аевит витаминыг гэртээ авч тавиарай. Үсээ угаасны дараа нэг капсул аевит витаминаа үсэндээ түрхэж орхино. Үсээ алчуураар хэт үрж арчих болохгүй. Усыг нь бага зэрэг шингээгээд өөрөөр нь хатаагаарай.
Та эдгээр аргыг хэрэглэж байхад үсээ гэмтэхгүй гэж айлтгүй болох юм. Таны үс хурдан ургаж, намирсан торгомсог болж өөрчлөгдөнө.