Өхөөрдөм үрсийнсээ шинэ жилийн гацуурыг хэрхэн засах вэ?

Сар гаруй хугацааны дараа хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болох нь ээ! Та бяцхан үрсдээ зориулан гоёмсог гацуурыг засаж болно. Жил бүр нэгэн хэвийн засдаг гацуураа илүү өвөрмөц, чамин засахыг хүсвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай!

1. Цагаан өнгийн гацаар мод

Шинэхэн бударсан цасанд дарагдсан мэт гацуур мод нь таны өргөө гэрийг үнэхээр сайхан чимэхээс гадна, хүүхдүүдэд тань таалагдах болно. Хэрэв та гэрийнхээ гацуурыг цагаан болгохыг хүсвэл, шүршдэг хиймэл цас ашиглаж болно.Эсвэл гацуураа цагаан саагаар чимээрэй!

2. Олон өнгийн гэрлүүд

Гацуурандаа нэгэн хэвийн бус, сүрлэг олон өнгийн гэрэлнүүдийг асаагаарай! Ялангуяа харанхуйд гэрлийг нь асаавал үнэхээр үзэсгэлэнтэй харагдах болно.

3. Цасан хүнтэй гацуур мод

Гацуур модныхоо орой хэсэгт цасан хүний толгойн чимэглэл хийгээд л та цасан хүн давхар гацуур модтой болох боломжтой. Үүний тулд хөөсөнцөр ашиглаж болно. Ингээд л үүнийгээ чимэглэхэд хангалттай.

4. Картон цаасаар гацуур мод хийгээрэй!

Зурагт үзүүлсэн байдлаар бяцхан ханхүү, гүнждээ ер бусын басхүү өхөөрдөм зул сарын гацуур модыг хийж өгч болно. Үүнийгээ гэрийнхээ нэг буланд тавьчихвал үнэхээр чамин харагдана.

5. Гацуураа уруу харуулж чимэглэх

Ялангуяа бяцхан хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд гацуур мод засах нь хүндрэлтэй байдаг. Зассан гацуурыг бяцхан хүүхдүүд татах, нураах асуудал бишгүй дээ л нэг тохиолдоно шүү дээ. Тэгвэл тэр асуудлыг ингэж шийдэж болох юм.

6. Цаасаар урлах

Хэрэв таны гэрт гацуур засах орон зай хүрэлцээ муутай, бага байдаг бол та өөрийн гараар өнгийн цаас ашиглан, өхөөрдөм хөөрхөн гацуурыг хийж өгөөрэй.

7. Цэцгэн чимэглэл хийх

Зул сарын гацуураа тоглоомны оронд гоёмсог цэцгүүдээр чимэглэж болох юм. Ингэвэл таны гэр яг л цэцгийн хүлэмж мэт тансаг харагдана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!