Яг л рестораны мэт амттай Шпагетти хийх аргыг сураад аваарай!
Гэртээ нэгэн хэвийн уйтгартай хоол хийж идсэнээс, халуун ам бүлээрээ суугаад амттай шпагетти хийж идвэл ямар вэ? Бид та бүхэндээ хамгийн амттай шпагеттиг хэрхэн хийх аргыг зааж өгье!
1. Мөөгтэй Шпагетти
Тус хоол нь 100 грамм тутамд – 141.28 ккал илчлэг чанартай.
Орц:
- 450 грамм шпагеттиний гоймон (буцалгаад хүйтэн усаар шүүж авна)
- Өндгөн мөөг 750 грамм
- 225 мл тослог багатай ургамлын тос
- 2 ц/х. шар буурцаг соус
- 2 ц/х. чидун тос
- Сармис 1-2 хумс заавал байх ёстой
Хийх арга:
Мөөгөө жижиглэн хэрчиж, зөөлөн гал дээр шаргал болтол 15 минут хуурна.
Ургамлын тосон дээрээ шар буурцагны соус, мөн хуурсан мөөгөө хийж ойролцоогоор 3-5 минут буцалгаж, дээр нь сармисаа жижиглэн хийнэ.
Бэлдсэн соусаа гоймонтойгоо холиорой.
2. Тахианы цээж махтай Шпагетти
100 грамм тутамд – 95.94 ккал агуулагддаг.
Орц:
- Оливийн тос – 1/2 ц/х
- Арьсгүй тахианы цээж мах – 450 гр
- Сонгино – 100 гр
- Амтат чинжүү – 100 гр
- Улаан лоолийн амтлагч – 425 гр
- Ус – 4 аяга
- Нимгэн Спагетти – 225 гр
- Бяслаг – 100 гр
Хийх арга:
Сонгино, чинжүү, тахианы цээж махаа жижиглэн хэрчинэ.
Дундаж хэмд тосыг халаана. Тахиа, сонгино, чинжүүг хийж, ягаан болтол нь хуурна.
Ус, улаан лоолийн амтлагч нэмээд буцалгана.
Савтай буцалсан усанд гоймонгоо хийж 25 минут орчим зөөлөн гал дээр буцалгана.
Ингээд гоймон дээрээ соусаа хийж, дээр нь бяслагаа үрэгчинд үрээд, дээр нь цацаж өгөөрэй!
3. Улаан загасны паста
100g – 124.31 ккал илчлэг агуулагдана.
Орц:
- Улаан загас 100-150гр (ягаан хулд, хулд)
- Улаан буудайн гоймон 50 г
- Тараг
- халуун ногоо (би лав сармис, хатаасан сармис, хар чинжүү) хэрэглэсэн.
Хийх арга:
Загасны махаа жижиг дөрвөлжин болгож, тосгүй хайруулын тавган дээр хуурч, тараг, халуун ногоогоо нэмж хийгээд 3-5 минутын турш ширгээн хуурна.
Гоймонгоо хагас болсон байдалд буцалгана, усыг асгаж, хүйтэн усаар сойгоод шүүнэ.
Ингээд гоймондоо соусаа хийж хутгана. Ингээд л бэлэн боллоо.
4. Олон төрлийн ногоотой паста
100g – 158.78 ккал илчлэгийг агуулна.
Орц:
- Паста – 300 гр
- Хаш – 1 ширхэг.
- Амтат чинжүү – 2 ширхэг.
- Улаан лооль – 4 ширхэг.
- Басил – 1 чимх.
- Уксус – 1 ц/х.
- Нимбэгний шүүс – 1 ц/х.
- Оливийн тос – 5 ц/х
- Хар чинжүү
- Сармис – 2 хумс.
- Давс – амсалгаагаар
Хийх арга:
Хүнсний ногоо угааж, уртааш нарийхан хэрчинэ. Харин улаан лоолийг том том хэрчээрэй!
Хэрчсэн ногоон дээрээ бага зэрэг чидуны тос хийж, 220 градус хүртэл халаадаг зууханд хийж, 15 минутын турш жигнэх хэрэгтэй.
Хүнсний ногоо жигнэж байхдаа, гоймонгоо чанаж бэлтгэнэ.
Бэлэн болсон гоймонгоо нимбэгний шүүс, чидуны тос, давс, чинжүү зэргээр амтална.
Ингээд жигнэсэн ногоотойгоо гоймонгоо хольж, амтархан идэх л үлдлээ.
5. Сам хорхойтой гоймон
100g – 199.39 ккал илчлэг агуулагдана.
Орц:
- Паста – 250 гр
- Сам хорхой – 200 гр
- Тос – 150 мл
- Оливийн тос – 20 г
- Сонгино – 50 гр
- Сармис – 2 хумс
- Яншуй – 20 гр
- Давс – амталгаагаар
- Амтлагч – амталгаагаар
Хийх арга:
Сармис, сонгиноо нийлүүлж, 1-2 минутын турш хуурна.
Дээр нь хальсалсан сам хорхой нэмж, 2-3 минутын турш байлгана. Ингээд дээр нь давс, перц нэмж кремээ хийн буцалгана.
Галаа унтрааж соусан дээрээ яншуйгаа хийгээрэй.