Эдгээр цайг хандалж уугаад, тархины өвчинд баяртай гэж хэлээрэй!
Бидний танилцуулах эдгээр эмийн ургамлуудаар цай бэлтгэж уувал, тархин дахь цусан хангамжийг нэмэгдүүлж, шаардлагатай хүчилтөрөгчөөр тэтгэх хүчирхэг цай юм. Түүгээр ч барахгүй мэдрэлийн системийг сэргээж өгдгөөрөө давуу талтай. Ингээд цайнуудтайгаа танилцъя.
1. Гинко Билоба (Ginkgo biloba)хэмээх нэршил бүхий ургамал нь тархин дахь хүчилтөрөгч, глюкозын хэмжээг сайжруулахад тусалдаг.Түүгээр ч барахгүй, бодисыг солилцоог сайжруулж, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй ургамал юм. Иймд тус эмийн ургамлаас гаргаж авсан эмийг уух эсвэл, цай бэлтгэж уувал Алцгеймерийн өвчнийг мартах болно.
2. Сибирийн хүн орхоодой нь стрессийг үгүй хийж, булчирхайн өвчнүүдийг эмчилдэг. Иймд хэрэв та стресс ихтэй амьдардаг бол тус ургамлын цайг өдөр тутамдаа хандалж уугаарай.
3. Розмари нь маш таатай үнэртэй тул, тайвшруулах, ой тогтоолтыг сайжруулах, бие махбодийг эрчим хүчээр тэтгэхэд чухал нөлөөг үзүүлэх болно. Мөн тус цэцэг нь кальци, фосфор, төмөр, кали зэрэг аминдэмүүдээр баялаг тул таны биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад тусална.
4. Харин ликор нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, бөөрний булчирхайг дэмжих чухал нөлөөтэй. Хэрэв та бөөр, шээсний замын өвчтэй бол тус ургамлаар цай хандалж уугаарай!
5. Кардомомын үр нь маш амтлаг бөгөөд зөөлөн үнэртэй. Нойргүйдэл болон стрессэнд маш сайн нөлөөг үзүүлэх болно.