Амнаас эвгүй үнэр гардаг шалтгаанууд болон эмчлэх аргууд

Амнаас эвгүй үнэр гарах нь бидэнд тулгардаг хамгийн төвөгтэй асуудлуудын нэг билээ. Хэн нэгэнтэй танилцаж, ойрхон зогсох үедээ харилцан яриа үүсгэхэд төвөг учруулж, эвгүй байдалд оруулах нь бий. Харин бид хүн бүрийн үзэн яддаг амны эвгүй үнэрийг хэрхэн дарах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм.

1. Шалтгаан

Амнаас эвгүй үнэр гарах хэд хэдэн шалтгаан бий. Амаа дутуу цэвэрлэх, амны хөндий өвчлөх, идсэн хоол, ходоодны үрэвсэл болон гүйлсэн хоолойн үрэвсэл зэргээс үүдэж, амнаас эвгүй үнэр ханхлах нь бий. Иймд та хамгийн түрүүд юунаас болж тус асуудалтай тулгарсан болохоо мэдэж авах хэрэгтэй. Харин бид дээрх шалтгаануудаас онцолж гүйлсэн булчирхайн үрэвслийг танилцуулж, хэрхэн эмчлэх аргыг дуулгая.

2. Гүйлсэн булчирхайн үрэвсэл

Та амаа сайтар угааж, аль болох эрүүл хооллосон хэдий ч, эвгүй үнэр арилахгүй, дээрээс нь хоолой тань хөндүүрлэж өвдөх болсон бол үүний шалтгаан нь гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангинатах билээ. Яаралтай арга хэмжээ авч, тус асуудлаас салахгүй бол энэ нь таны биеэр тархаж, хүндрэл учруулж мэдэх юм.

3. Хэрхэн мэдэх вэ?

Хэрвээ дээрх шинж тэмдэг танд илэрвэл хэн нэгнээр хоолойгоо харуулж, өнгөр татсан эсэхийг мэдэж аваарай. Эрүүл гүйлсэн булчирхай цайвар ягаан өнгөтэй, ямар нэг толбогүй байдаг бол үрэвссэн нь улайсан хавдсан, идээ татсан байх бөгөөд маш эвгүй үнэртэй болсон байдаг. Улмаар гүйлсэн буйлчирхайд агуулагдах халдварт нян бактери нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог ажээ.

4. Хийж болох, мөн болохгүй зүйлс

Хийж болохгүй зүйлс:

  • Гүйлсэн булчирхайд тогтсон идээг цэвэрлэх
  • Үрэвсэлтэй хэсэгт багаж хүргэж, оролдох
  • Тоохгүй орхих
  • Хийх ёстой зүйлс:
  • Давстай ус, иодын уусмалуудаар хоолойгоо зайлах
  • Төрөл бүрийн ургамлаас гаргаж авсан тосоор амаа зайлах
  • Хоолойгоо халуун ууранд утах
  • Эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлж авах
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!