Хоолойны идээг нэг хоногийн дотор ингэж эмчлээрэй!

Ханиад томуу, хоолойны өвдөлт ихтэй байгаа өвлийн улиралд хоолойн идээгээ хэрхэн хүндрүүлэхгүйгээр эмчлэх аргыг зааж өгье!

Хоолой идээлсэн үед та давсны уусмалаар зайлах, шингэн сайн уух нь өвчний эдгэрэл процесийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа боловч, цор ганц үүний тусламжтай эдгэрнэ гэвэл худлаа. Таны биед вирус орсон бөгөөд энэ нь аажим амны хөндийд орсноор хоолойн идээ болон мөөгөнцрийг үүсгэж болно. Хоолой өвдсөн үед таны биед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Хоолой залгиур хөндүүрлэж өвдөх
  • Залгихад зовиуртай болно
  • Бие дагжин чичирч суларна
  • Чих өвдөж болно
  • Амьсгал таагүй үнэртэй болох
  • Халуурч, бие зарайна

Хоолойн идээг арилгах хэд хэдэн аргыг зааж өгье!

1. Зөгийн бал болон сармис

Бид урьд урьдын мэдээллээр сармисны гайхалтай ашиг тусыг хэлж байсан. Сармис нь вирус, бактерийн эсрэг эрчимтэй тэмцдэг. Түүнээс гадна хоолойн өвдөлтийг багасгаж, давхар тайвшруулах нөлөөтэй. Сармис болон зөгийн балны аль алинд нь нян, бактерийн эсрэг тэмцэх асар их хүч бий. Цэвэр монгол сармиснаас 10 хумсыг 2 цайны халбага зөгийн балтай хольж миксердээд өглөө орой идээрэй.

2. Хоолойг зайлах

Үүний хажуугаар эдгэрэлтийг дэмжих зорилгоор давсны уусмалаар хоолойгоо зайлах хэрэгтэй.Уусмалаа бэлтгэхдээ 1 стакан бүлээн усанд жижиг цайны халбаганы талаар давс хийж уусгана. Ингээд өдөрт хэд хэдэн удаа хоолойгоо зайлаарай.

3. Алимны цууны уусмал

1 стакан бүлээн усанд 1 цайны халбага алимны цуу хийнэ. Дээр нь ахин цайны жижиг халбаганы тал хэмжээтэй давс хийгээд хоолойгоо ахин зайлна.

4. Хүнсний сода

Мөн хүнсний содатай усаар хоолойгоо зайлах нь идээг алга болгох үйлчилгээтэй. Стакан буцалсан бүлээн усанд 1/4 хэмжээтэй хүнсний сода хийж, түүгээр хоолойгоо зайлна.

5. Халбаганы ишинд цэвэр самбай даавуу ороож, идээтэй хэсгийг хусаж авах

Хамгийн шалгарсан арга бол ийн ороосон самбай даавуугаар хоолойн идээг хусаж арилгах арга юм. Юу юунаас илүү үр дүнг танд үзүүлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!