Хөгшрөлтийг удаашруулах 5 дасгалыг сураад аваарай!

Бидний амьдралын буруу хэвшил болон арчилгаа, насжилтаас шалтгаалан арьсанд үрчлээс үүсдэг. Бид танд нэг их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардахгүйгүйгээр үрчлээсээ арилгах хялбар аргыг зааж өгье!

1. Хүзүү

Тус дасгалыг хийснээр хүзүүний арьс тэнийж, толигор үрчлээгүй болох боломжтой. Ингээд дасгалаа сурцгаая!

Эрүүгээ аль болох боломжоороо дээшээ өргөнө. Энэ үед хүзүүний арьс сунайж, дагз хэсэг шилэн хүзүүн тушаа очино. Дасгалын үр дүнг нэмэгдүүлэхийг хүсвэл доод уруулыг дээшээ өргөж өгнө. Тус байрлалаа 5 минут барьж, 5 удаагийн давтамжтай хийгээрэй.

2. Нүдний доод талыг уутанцар

Нүдний уутанцар болон хар хүрээ нь биднийг байгаагаас маань илүү хөгшин, овортой харагдуулдаг. Үүнийг арилгахын тулд та мөсөөр жин тавих, цайны шаараар жин тавих гэх мэт аргыг ашиглаж болно. Мөн эрүүгээ аль болох доошоо чиглэлтэй сунгаж, үүнийгээ хэсэг хором бариарай. 2 минут барьж 5 удаагийн давтамжтай хийгээрэй.

3. Эгэм

Толгой, хүзүү, мөрөө суллаж баруун зүүн тийш нь тойрог хэлбэрээр зөөлөн эргүүлнэ. Дараа нь зүүн гараараа баруун чихэн тушаа барьж,мөр рүүгээ зөөлөн дарна. Эсрэг талдаа яг ижилхэн давтаад хийгээрэй.

4. Хацар

Хацар болон ам тойрсон үрчлээг арилгахын тулд дараах дасгалыг дуурайгаад хийгээрэй. Доод уруулаа бага зэрэг урагш сунгана. Дараа нь урагш болсон доод уруулаа дээд уруулдаа хүргэн чангалж инээмсэглэнэ.Ийнхүү инээж байхдаа хэлээ тагнайндаа хүргэхийг хичээгээрэй. Ингэснээр таны шанаа багасахад нөлөөлөх бөгөөд хийх явцад бага зэрэг чилэх боловч үр дүн сайтай.

5. Зовхи

Нүдний зовхи тойрсон хөнхөр цэгүүд дээр хурууны өндгөөр ээлжлэн дарж байгаарай. Ингэснээр зовхиунжих болох нүдний хараа муудахаас сэргийлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!