Буйлны эмгэгийг эмчлэх хамгийн шилдэг 10 арга! Ийм асуудалтай найздаа заавал зааж өгөөрэй

Тус эмгэг нь амны хөндийн ариун цэвэр муу, мөн арчилгаа буруу, түүнчлэн генийн эмгэгтэй холбоотой. Өвчин хүндрэх тусам өөрт зовиуртайгаас гадна, бусадтай харилцахад ч мөн маш хүндрэлтэй байх болно. Иймд та дараах зөвлөгөө, аргыг амьдралдаа хэрэгжүүлээд асуудлаасаа салаарай.

Юун түрүүнд дараах хүчин зүйлсээс болж, буйл гэмтэж өвчилдөг.

  • Генийн удамшил
  • Хатуу шүдний сойз
  • Амны хөндийн буруу арчилгаа
  • Буйлны үрэвсэл
  • Гормоны өөрчлөлт

Та дараах гарын доорх бүтээгдэхүүнүүдээр амны хөндийн ариун цэвэр, мөн буйлны өвчлөлөөс салж чадна!

1. Далайн давс

Шүдээ угаасны дараа давсны уусмалаар заавал шүд, болон амаа зайлж байх хэрэгтэй. Ингэж чадвал та буйл болон амны хөндийн өвчлөлөөс сэргийлж, мөн эдгэрэлтийг түргэсгэж чадна.

2. Гүнжидийн үрийн тос

Гүнжидийн үрийн тос нь бактерийн эсрэг эрчимтэй тэмцдэг бөгөөд үрэвслийн шинж чанарыг үгүй хийдэг. Иймд тус тосоор өглөө бүр амаа зайлж байх хэрэгтэй.

3. Цайны модны тос

Буйлнаас цус гоожих, эмзэгшихийг болиулдаг тус тос нь маш үр дүнтэй. Та энэ тосоор ч мөн амны хөндийгөө зайлж болно шүү. Өглөө эсвэл орой амаа зайлж хэвшээрэй.

4. Кокосын тос

Кокосын тос нь буйлны үрэвсэл, амны хөндийн өвчлөлд хамгаас үр дүнтэй байдаг. Та хоёр цайны халбага кокосын тосыг нэг чимх хүнсний содатай хольж, амаа зайлаарай!

5. Алтан товч цэцгийн цай

Аяга халуун усанд 1 халбага алтан товч цэцгийн ханд хийгээд 10 минут хандалсны дараа хөргөнө. Үүнийгээ өдөрт 2 удаа уугаарай.

6. Ногоон цай

Өдөр тутамдаа цэвэр ногоон цай ууж байх нь буйлнаас цус алдалтыг зогсоож, шүд болон амны эрүүл ахуйг сайжруулах өндөр тустай.

7. Септиллин

Ургамлын гаралтай тус эмийн бодис нь дархлааны системийг дэмжиж, төрөл бүрийн вирусын өвчнийг намжаадаг. Мөн буйлны үрэвсэлд эерэг нөлөөтэй. Шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө аваарай.

8. Гааны навч

Гааны навчийг зажилбал, шүд болон буйлны өвдөлт тэр даруй л зүгээр болдог. Хэрэв гэнэтийн байдлаар шүд тань өвдвөл туршаад үзээрэй.

9. Цангис жимсний шүүс

Тус жимс нь витамин С амин дэмээр баялаг байдаг. Мөн амны хөндийн асуудлаас таныг сэргийлэх болно. Иймд та өдөр тутамдаа цангис жимсийг идэж байгаарай.

10. Цэвэрлэгээ

Хамгийн гол нь та амны хөндийгөө сайтар цэвэрлэж байх нь чухал.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!