Ноос ноолууран малгай, цамц, ороолт зэргийг агшаалгүй хэрхэн зөв угаах вэ? Хүн бүр энэ аргыг мэддэг бол өвөл болгон шинэ малгай авахгүй л байсан даа…

Өвлийн цагт таныг дулаан явахад хамгийн том түшиг тулгуур болдог ноос ноолууран малгай, цамц, ороолтыг угаахад тэр дороо агшиж, дараагийн удаа өмсөх аргагүй болдог. Тиймээс ноолууран хувцас эдлэлтэй маш болгоомжтой харьцаж, зөв угааж цэвэрлэх хэрэгтэй юм. Харин та хэрхэн угааж цэвэрлэхээ мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Та бүхэндээ ноос ноолууран хувцас эдлэлийг зөв угаах аргыг танилцуулж байна.

Гараар угаах

Ноос ноолууран эдлэлийг гараар угаах нь хамгийн аюулгүй аргад тооцогддог. Учир нь та өөрийн гараар хувцас эдлэлээ барьж, хэлбэрийг нь алдагдуулалгүй хянаж чадна.

  • Эхлээд гараа дүрж үзээд, бүлээн ус бэлтгээрэй. Халуун усанд ноос ноолууран хувцас угаахад агшдаг гэдгийг та ч бас мэдэх байх. Тиймээс бүлээн усанд угаах хэрэгтэй. Хэрвээ та ингэснээр хувцас өнгө орохгүй байх вий гэж санаа зовох зүйлгүй юм. Учир нь маш олон угаалгын нунтагнууд бүлээн усанд зориулагдсан байдаг тул хир буртгыг маш сайн арилгаж чадна.
  • Одоо усандаа угаалгын нунтгаа хийнэ. Угаалгын нунтаг сонгохдоо ноос ноолууран эдлэлд зориулсан тусгайг нь авбал тун сайн. Хэрэв та саван вокны харшилтай бол воктой усанд гараа дүрэхээс өмнө резинэн бээлий өмсөөрэй.
  • Усандаа угаах хувцсаа хийж, гүйцэт норгоод, тойрог чиглэлээр зөөлөн эргүүлээрэй. Дараа нь толбо хиртэй хэсгийг савандаж, болгоомжтой үрж угаана. Хувцсаа чанга мушгиж огт болохгүй. Энэ нь хувцасны хэлбэрийг алдагдуулна. Харин үүний оронд усанд нь хэсэг хугацаанд орхиж, дараа нь базаж усыг нь шавхана.
  • Хувцсаа хатаахдаа бүх хэсгийг нь татаж сэгсэрч тавиарай. Ингэснээр таны ноос ноолууран хувцас агшиж сунахгүй.

Угаалгын машинд угаах:

Хэрвээ танд гараар угаах хэцүү бас цаг зав тань амжихгүй байвал угаалгын машинд ч угааж болох юм.

  • Эхлээд угаалгын машиндаа хийх усаа тохируулна. Хүйтэн, бүлээндүү ус байх ёстой. Эс бөгөөс мөн л агшиж сунах асуудал гараад ирнэ.
  • Усандаа угаалгын шингэнээ хийж эргүүлээрэй. Усаа гүйцэт хөөсөрсний дараа ноос ноолууран малгай, хувцас зэргээ хийх хэрэгтэй.

  • Ингээд хувцсаа сэгсэрч гаргасны дараа гараараа маш сайн татаж, сэгсэрч хуучин хэвэнд оруулах хэрэгтэй. Хэрвээ малгай угаасан бол агшаахгүйн тулд толгойндоо өмсөж хатааж ч болох юм. Энэ бол хамгийн найдвартай арга ч гэж болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!