Талх, нарийн боов худалдаж авахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

Бид өдөр тутамдаа талх, нарийн боовыг сонгон авч өөрөө болон хайртай хүмүүстээ идүүлдэг шүү дээ. Гэвч эрүүл, өвчингүй байх боломжоо өөрсдийн гараар үгүй хийдэг бол яах вэ? Талх, нарийн боов бүр эрүүл мэнд, бие организмд өөр өөрөөр үйлчилдэг.Ингээд дараах мэдээлэлтэй танилцана уу.

Улаан буудайн цагаан гурил

Тус талх, нарийн боов нь маш амтлаг, сэвсгэр, өнгө үзэмж сайтай. Мөн цагаан гурил идсэний дараа цусан дахь сахарын түвшин санаанд оромгүй байдлаар ихэсдэг. Хэдийгээр маш их талх идсэн ч, танд дахиад талх идэх хүсэл төрсөөр л байдаг. Гэвч энэ нь бүр ч муу биш. Цагаан талх нь амин дэмээр ч мөн баялаг. Хамгийн гол нь та идэх талхны хэмжээгээ тохируулж идэх хэрэгтэй. Их идвэл хор, тааруулж идвэл эм болно гэж ойлгож болох юм.

Бүхэл бүрийн талх

Цагаан талхыг бодвол, биед шингэхдээ түргэн бөгөөд аюулгүй. Амино хүчил, эрдэс бодисоор баялаг. Биед шингэхдээ ч хурдан тул өтгөн хатаах аюулгүй юм. Гэвч амт чанарын хувьд хүн бүрт таалагдах нь харилцан адилгүй байдаг.

Хар талх

Хөөлт, болон амт чанарын хувьд дээрх 2 талхаас бага. Хэдий тийм ч эрүүл мэндийн хувьд маш сайн байна. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг оролцоотой. Өдөр тутамдаа тус талхыг иддэг хүний өтгөн хатах аюулгүй байдаг. Мөн жингээ хасахад чухал ач холбогдолтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!