Угаалгын машинаас тань эвгүй үнэр гараад, угаасан хувцсанд тань шингээд байна уу? Тэгвэл ингэж цэвэрлээрэй!

Автомат угаалгын машинаа угааж цэвэрлэх нь гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн төвөгтэй асуудлын нэг байдаг шүү дээ. Чухам яаж цэвэрлэхээ мэдэхгүй тул гүйцэт угаалгүй хувцаснуудаа хийж угаадаг. Үүнээс болж таны хувцасны өнгө үхэж, хир нь ч гүйцэт арилахгүй байж мэднэ. Тиймээс угаалгын машинаа тогтмол сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй юм.

Угаалгын машин угааж цэвэрлэх арга

  • Угаалгын машинаа өөрийгөө цэвэрлэх горим дээр тавьж, угаалгын нунтагны оронд цитрутын жимсний нунтаг хүчил хийгээрэй. Энэ нь угаалгын машиныг цэвэрлэж ариутган, цоо шинэ мэт болгох юм.
  • Дараа нь усны хэмийг 90 хэм дээр тааруулаарай. Өндөр хэмийн усаар 2 цаг гаруй эргүүлж угаахад таны угаалгын машин бүрэн гүйцэт цэвэрлэгдэж ариутгагдана.

 

Угаалгын машинаас чинь эвгүй үнэр үнэртэж байна уу,тэр ч байтугай угаасан хувцаснаас чинь таагүй үнэр үнэртэж байна уу? Мөн хүний эрүүл мэндэд маш хортой мөөгөнцөр, хөгц болон түүний зөөлөвч резиний завсар хар толбо, хог үлдэгдэл тогтсон байвал яаралтай угаалгын машинаа анхаарч цэвэрлэж ариутгах хэрэгтэй. Юугаар цэвэрлэх вэ гэж та бодож байна уу? Үүнд:

  • Хүнсний сод
  • Хүнсний цагаан цуу

Эхлээд саванд сод, цуу хийсэн усаар машины дотор тал болон жийргэвч резиний завсар гээд жижиг завсар булан бүрийг сайтар цэвэрлэнэ. Хог илүүдэл хуримтлагддаг хэсгийг авч мөн угаах хэрэгтэй. Дараа нь машиныхаа дотор талд сод бага зэргийг цацаад , хүнсний цуугаа угаалгын нунтаг хийдэг хэсэгт хийгээд болж өгвөл хамгийн халуун температуртай усаар ойролцоогоор нэг цаг орчим ажиллуулж угаана.

Энэхүү цэвэрлэгээг сард нэг удаа хийж занших хэрэгтэй бөгөөд угаалгын машины тагаа үргэлж нээлттэй орхиж байхыг зөвлөе. Учир нь чийгтэй, дулаан нөхцөлд хөгц, мөөгөнцөр маш хурдан хугацаанд үржиж таагүй үнэртэй болгодог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!