Ээжийн минь амттай хуушуур хийдэг нууц жор: Орцонд нь бага зэрэг архи хүртэл ордог шүү!
Амттай хуушуур хийж идэх ч үнэхээр сайхан шүү. Гэхдээ зүгээр нэг хуушуур биш аманд ороод л аз жаргалыг мэдрүүлэх дэндүү сайхан амттайг хийж сурмаар байна уу? Тэгвэл энэ жорын дагуу хийхэд л хангалттай юм. Гэрийнхэн болон хайртай дотны хүмүүстээ хамгийн амттай хуушуур амтлуулж, нэгэн оройг халуун дулаан уур амьсгалтай, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй.
Орц:
Гурилын зуурмагт:
- Гурил – 450 гр
- Давс – 5 гр
- Сүү – 250 мл
- Архи – 40 гр
Маханд:
- Татсан мах – 450 гр
- Сонгино – 100 гр
- Тараг – 80 гр
- Давс, перец – амталгаагаар
- Өндөг – 1 ширхэг
Хийх арга:
- Сүүндээ давсаа хийж хутгаад, дээр нь гурилаа бага багаар хийж зуурах бөгөөд архиа нэмэхээ ч мартаж болохгүй.
- Гурилаа зуураад гялгар уутаар боож, хөргөгчинд 30 минут байлгах хэрэгтэй.
- Сонгиноо маш жижиг хэрчиж, махан дээрээ хийгээрэй. Базсан махандаа тараг болон давс, перецээ хийж амтална.
- Амраасан гурилаа авч элдэнэ. Ингэхдээ 1 см зузаантай болгож элдээд, 12 тэнцүү хэсэгт хуваана.
- Одоо хуваасан гурил дээрээ таруулан махаа тус бүрт нь тавьж бэлтгэнэ.
- Өндгөө хутгаж, үүнийгээ багсаар авч, гурилны үзүүр хэсэгт түрхэх бөгөөд гурилныхаа амсруудыг нийлүүлж дарна. Амсарыг салгахгүйн тулд сэрээгээр сайн дарж өгөөрэй.
- Ингээд бэлэн болсон махтай бялуугаа 180 хэмд халаасан тосонд хийж шарна. Хоёр талаараа шаргалтаж бор өнгөтэй болоод ирэхэд нь гаргаж аваарай.
- Хоолоо бага зэрэг хөргөж амраасны дараа идэж болно.
- Хэрэв та хүсвэл тосонд шаралгүйгээр шарах шүүгээнд жигнэж ч болох юм.
Фэйсбүүк сэтгэгдэл