Бүжигчин Цэнгүүний 7 хоног бэлдсэн гэнэтийн “Surprise” олны сэтгэлийг дээд цэгт нь хүргэлээ

Загвар өмсөгч С.Төгс “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож олны танил болсон бүжигчин Цэнгүүнтэй үерхээд 2 жил болж байгаа ажээ. Түүний найз залуу Цэнгүүн ойн баяраа тохиолдуулан загвар өмсөгч Төгсөд автомашин бэлэглэжээ.

Тэрээр “Автоланд” ХХК-с 35 сая төгрөгөөр “Mini Cooper” худалдан авч түүнд бэлэглэсэн бөгөөд тус компанийн зүгээс 5 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн бүтэн жил сервис үйлчилгээ үнэгүй үзүүлэхээр болжээ. Загвар өмсөгч С.Төгс энэ тухай “Миний амьдралын хамгийн том сюрпризийг барьсан хайрдаа баярлалаа” хэмээсэн байна.

Бүжигчин Цэнгүүний хувьд түүнтэй гэрлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ өмнө нь дурдаж байсан удаатай. Монголын олны танил болсон сайхан хосуудын тоонд зүй ёсоор бичигддэг тэд тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!