Үүнийг өдөр бүр хийвэл, та үеийнхнээсээ 10 насаар залуу харагдана!

Уншигч таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол, бүхнийг эергээр харж, мэдрэх явдал юм. Өөрийнхөө хийж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй байж, тууштай байвал, та хүссэн үр дүндээ хүрч чадна.

1. Хүзүүний булчинг чангалж суллах

Эрүүгээ дээш өргөж, дагзаа нуруу руугаа шахаж, наана. Доод уруулаа дээд уруулынхаа дээш аль болох сунгана. Энэ үед хүзүүний арьс, булчин дагаад чангарна.

2. Нүд, зовхины эргэн тойрны арьс, булчинг чангалах

Зовхины арьс маш эмзэг, нимгэн байдаг тул хамгийн түрүүнд үрчийдэг. Иймд та дараах дасгалыг тогтмол хийж хэвшээрэй. Хамар болон ам хэсгийн булчинг дээшээ, доошоо чиглэлээр нааш цааш чиглэлтэй хөдөлгөнө.

3. Хамрын булчинг чангалах

Долоовор хурууны үзүүрээр хамрын хоёр самсаан дээр дарж өгөөрэй. Ийн дарах үедээ хамрын угалзыг сартайлгаж чангална.

4. Эрүүний булчин чангална

Хацраа дотогш татаад, уруулаа o хэлбэрт оруулан, шүдээ хаана. Энэ байрлалаас инээх гээд үзээрэй.Тус дасгал нь инээмсэглэх үед гардаг үрчлээс болон эрүүний үрчлээсийг багасгадаг.

5. Хэлний сунгалт

Нүдээ том нээж, дээшээ харна. Амаа мөн л том ангайж, хэлээ эрүү рүүгээ аль болох урт сунгахыг хичээнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!