Арьсыг чийгшүүлж, торгомсог зөөлөн болгох супер үйлчилгээтэй саван!

Хэрэв та гарын доорх энгийн материалуудаар саван, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хийчихдэг бол заавал дэлгүүрээс химийн гаралтай бүтээгдэхүүнийг авах шаардлагагүй шүү дээ. Тиймээс бид танд ямар нэг химийн нэмэлт хольц агуулаагүй, гар нүүрийн саван хэрхэн хийх аргыг зааж өгье!

1. Үүний тулд танд дараах зүйлс хэрэгтэй!

  • Савангийн түүхий эд, бага зэрэг сүү энэ хоёрын хольж хооронд нь царцаана. Энэ нь арьсыг чийгшүүлж, бохирдлыг цэвэрлэх болно.
  • Цэвэр зөгийн бал – 1 цайны халбага
  • Овъёос- 1 цайны халбага (Арьсны барзгар байдлыг үгүй хийж, торгомсог болгодог)

Ингээд савангийн түүхий эдээ шилэн саванд хийж, богино долгионы зууханд хийнэ. Ойролцоогоор 30 секунт байлгахад хангалттай. Хэрэв сайн хайлахгүй бол дахин 10 секунт сунгаарай.

Ингээд хайлуулсныхаа дараа дээр нь зөгийн бал болон овъёосоо хийнэ. Хооронд нь сайтар хутгаж, найруулж өгөөрэй.

Харин дараа нь бэлтгэсэн савангаа хэвэнд хийж, 30-1 цаг хүртэлх хугацаанд хөргөгчинд хийж царцаана.  Ингээд бэлэн болсны дараа хэвнээс нь салгаж, цаасан саванд хийгээрэй.

Ингээд л зөвхөн танд зориулагдсан, онцгой саван бэлэн боллоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!