Зөвхөн өөртөө итгэх итгэл тэдний амьдралыг өөрчилж чадсан!

Өнөөдөр маш олон залуус өөрийн нөөц бололцоог мэдэхгүй, ашиглаж чадахгүйн дээр залхууралд автсаар байна. Бүрэн бүтэн бие, авьяас чадвараа үнэгүйдүүлж байхад, зарим хүмүүс дутуу биеэ дүүргэж, амжилтаа ахиулсаар… Ийнхүү бид та бүхэндээ амьдралаа өөрчилж чадсан 7 залуугийн сэтгэл хөдөлгөм түүхийг танилцуулья.

1. Хараагүй зураач Жон Борамбитт (John Bramblitt)

Тэрээр 2001 онд харамсалтай тохиолдлоор харах чадвараа алдсаны дараа, түүний амьдрал нуран унах шиг болжээ. Гэвч энэ нь түүний амжилтын төгсгөл биш эхлэл байсан гэдгийг тухайн үед хэн ч таамаглаагүй юм.Тухайн мөчөөс хойш зураач залуу хүсэл мөрөөдлөө орхилгүй, харин товгор зураг зурж эхэлжээ. Будгийг өнгийг товгор үсгээр бичсэн тусгай саванд хийсэн тул, зураг зурахад нь түүнд хэн ч саад хийж чадаагүй юм.

2. Гайхалтай уран илтгэгч Николас Вахикик (Nicholas Vujicic)

Энэ залуу бол үнэхээр хүчирхэг, өөртөө бүрэн итгэлтэй нэгэн. Бурхан түүнд хөл, гарыг заяагаагүй ч хүчирхэг сэтгэлийн тэнхээг хайрлажээ. Ялангуяа Австрали улсад түүн шиг хөгжлийн бэрхшээлтэй төрсөн хүүхэд амьдрахад тун бэрх аж. Гэвч Николас өдгөө хоёр сайхан хүүхдийн эцэг төдийгүй, өөрийгөө сорьж болох бүхий л төрлийн спортоор хичээллэж байна. Түүнчлэн сая сая залууст өөртөө итгэх итгэлийг хайрлаж, амьдралд нь итгэл найдвар бэлэглэж байна.

3. Хөлгүй модель Виктория Модеста (Viktoria Modesta)

Төрөлхийн хөлний асуудалтай төрсөн бүсгүйн амьдрал тэр чигээрээ хар дарсан зүүд байжээ. Сургуулийн хүүхдүүдэд дооглуулахаас эхлээд, түүний зовлон даанч их байсан аж. Гэвч эдгээр нь харин ч бүсгүйг сэтгэлийн тэнхээтэй болгож байлаа. Латвийн эмч нарын санал болгосны дараа бүсгүй Лондон руу нүүв. Ийнхүү түүнд хиймэл хөлийг суулгасан бөгөөд энэ нь түүнийг өнөөгийн амжилтанд хүрэх үндсийг тавьсан аж.

4. Хаданд авригч, инженер, биофизикч Хью Херр (Hugh Herr)

Тэрээр хаданд авирч байхдаа, золгүй тохиолдлоор хоёр хөлөө хөлдөөж, улмаар тайруулахад хүрчээ. Гэвч энэ явдал түүний эрч хүч, урам зоригийг мохоосонгүй. Хью харин ч ууланд авирахад өөрт нь илүү хэрэгтэй хөлийг зохион бүтээж, дахин авиралтаар хичээллэж эхлэв.

5. Сонсголгүй загвар өмсөгч Ниле ДиМарко (Nyle DiMarco)

Модель залуугийн хувьд дээрх 4 хүмүүсийн түүхтэй харьцуулахад тийм ч ноцтой биш гэсэн, түүний сонсголгүй байдал нь моделийн карьерт нь хүндрэл учруулж байсан юм. Гэвч Ниле мөн л шантралгүйгээр, өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийж, өдгөө алдартай моделиудын эгнээнд ирж чадсан.

6. Хоёр гаргүй хөгжимчин Тони Мереньдез (Tony Meléndez)

Мэдээж хөгжимчин гэхээр хамгийн түрүүнд түүний гар санаанд орно. Гэвч тэрээр хоёр гаргүй бөгөөд харин хөлийнхөө тусламжтай гитар хөгжим тоглож, дуулдаг. Түүгээр ч барахгүй дууны үг аяыг өөрөө зохиодог гэнэ шүү.

7. Хиймэл гартай шивээсчин ЖиСи Шейтан Тенет (JC Sheitan Tenet)

Шивээс хийхийн тулд гарын маш их мэдрэмжийг таниас шаардана. Харин бидний танилцуулах залуу нь баруун гараа алдсан бөгөөд оронд нь хиймэл гар суулгажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!