Таны зүрхний аврагч, зуун жилийн нас нэмэх бэлдмэлийг гэртээ бэлтгэж уугаарай!

Судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь артерийн судасны хана хатуурч, уян чанараа алдан, хөндийнх нь хэмжээ нарийсахад хүргэдэг эмгэг. Ингэснээр цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас хатуурах эмгэгээр ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүс өвчилдөг ч хүүхэдэд ч тохиолддог.

Судасны хатуурал нь ихэвчлэн байнгын стресст байдаг 35-аас дээш насны эрчүүдэд ажиглагддаг байна. Стрессээс гадна удамшлын хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг гэж үздэг. Судасны хатуурал үүсэхэд чихрийн шижин, таргалалт, тулай өвчин, цөс чулуужих өвчин ба бусад өвчнүүд нөлөөлнө. Харин энэхүү өвчин нь даамжирч, зүрхний шигдээс болох нь бий. Иймд та тус өвчнөөс сэргийлж, эмчлэхийн тулд доорх бэлдмэлийг бэлтгэн уух боломжтой.

Орц:

  • Нимбэгний шүүс – 1 стакан
  • Алимны цуу – 1 стакан
  • Сармис – 1 багц
  • Цагаан гаа (нунтаг биш) – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 аяга

Бэлтгэх арга:

Бүх орцоо нийлүүлж, модон халбагаар хутгаарай. Үүнийгээ шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална. Өглөө өлөн дээрээ 200 мл усанд 1 халбага бэлдмэл хийж ууна.

Орцнуудын үзүүлэх нөлөө:

Нимбэгнй шүүс – атеросклерозын хөгжлийн явцыг удаашруулна.
Алимны цуу – холестериныг бууруулна.
Сармис – цусны даралтыг бууруулж, сэтгэл санааг тайвшруулна.
Цагаан гаа – цусны эргэлтийг сайжруулж, триглицеридын түвшинг бууруулна.
Зөгийн бал – дархлааг дэмжинэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!