Солонгост хонины кафе нээгджээ

Гадны улс орнуудад амьтдыг ирж үзэнгээ аяга кофе, цай ууж амрах зориулалттай амьдтын кафе байдаг. Ихэнхдээ нохой, муурны кафе байдаг бол саяхан Өмнөд Солонгост хонины кафе нээгджээ.

Уг кафены нэрийг “Thanks Nature Cafe” гэдэг бөгөөд малчныхаас ирсэн хонийг энд усанд оруулж, эрүүл ахуйн шаардлага хангаад зочдод харуулдаг.

Усанд орсны дараа хичнээн хөөрхөн, хөвсгөр болсныг нь та харж байна. Хайр татахгүй байхын аргагүй…

“Thanks Nature Cafe” нь Солонгосын анхдагч амьтны кафе юм. Дотроо хоёр хэсэгтэй бөгөөд нэг хэсэгт нь цай, кофе ууж амттан идэх, нөгөө хэсэгт нь хөвсгөр хөөрхөн хонинуудтай тоглох.

Тэдний хонинууд Македони, Саудын Араб, Шинэ Зеландаас ирдэг аж.

Яг одоогоор бо тэдний кафед Виллиам, Бентли нэртэй 2 хонь байгаа гэнэ.

“Thanks Nature Cafe” нь амттаны үйлдвэрлэл, үйлчилгээгээрээ Сөүлдээ 1188 газраас 35-д, харин дэлхийн амьтдын кафенуудаас 9-р байранд оржээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!