Олон нийтийн санал асуулгаар тодорсон дэлхийн хамгийн царайлаг 15 бүсгүй

Бид та бүхэндээ дэлхийн хамгийн царайлаг 25 залууг танилцуулсан бол, энэ удаад хамгийн царайлаг бүсгүйчүүдийг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг мөн адил “TC Candler” сайт дээр өгсөн хүмүүсийн саналаар гаргасан гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Сая сая хэрэглэгчид тус сайтад өөрийн саналыг өгч, оны эцэст жагсаалтыг гаргадаг. Ингээд хамтдаа олон нийтийн санал асуулгаар тодорсон хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй танилцъя.

15. Юүа (Юү Шиа)

Солонгосын алдарт “Oh My Girl” хамтлагийн дуучин

14. Жози Лэйн

Английн загвар өмсөгч бөгөөд одоо ердөө 18 настай. Хэдийнэ алдартай брэндүүдийн загварын шоунд оролцсон Жози нь гоо төрхөөрөө олныг алмайруулж байгаа.

13. Нэнси Жовел МакДони

Солонгосын алдарт охидын хамтлаг болох “MOMOLAND”-ийн гишүүн. Хагас Америк, хагас Солонгос гаралтай Нэнси нь ялдамхан төрх, гайхалтай биеийн галбираараа алдартай.

12. Октябрьина Максимова

23 настай загвар өмсөгч бүсгүй нь Оросын Новгород хотоос гаралтай.

11. Соня Бен Аммар

Францын загвар өмсөгч, жүжигчин бүсгүй нь урлагийн гэр бүлд мэндэлсэн. Бага байхаасаа Парисын театрд жүжигт тоглодог байсан бол, одоо алдартай кинонуудад томоохон дүрийг бүтээж байгаа билээ.

10. Лиза Соберано

Филиппин, Америк гаралтай бүсгүй нь 13 настай байхаасаа кино урлагт хүчин зүтгэж эхэлсэн. Тэрээр царайлаг төрхөөрөө үргэлж гайхагдаж ирсэн бөгөөд Филиппины хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэх цолыг хүртсэн аж.

9. Мейка Вүүлард

Мейка нь Австралид төрсөн бөгөөд 3 настайгаасаа эхлэн загвар өмсөж, хүүхдийн брэндүүдтэй хамтран ажиллаж байжээ. Одоо тэрээр дөнгөж 15 настай.

8. Эмили Неренг

24 настай Эмили нь интернетэд блог, YouTube суваг, инстаграм хуудсандаа хоол хүнс, эрүүл хооллолтын талаархи хуудас хөтөлдөг нэгэн. 2010 онд түүний блог Норвегийн хамгийн их уншигдсан блогоор нэрлэгдсэн. Үүнээс гадна Эмили хөгжмийн чиглэлээр хичээллэдэг бөгөөд тэр ч байтугай өөрийн бие даасан синглийг гаргажээ.

7. Нана

Солонгосын хөгжмийн өөр нэг төлөөлөгч. Хөгжмийн карьераас гадна охин загвар өмсөгчөөр ажилладаг, кинонд тоглож, нүүр будалтын салбарт ч багагүй нэр хүндтэй.

6. Одриана Мишель

Америкийн загвар өмсөгч бүсгүй нь карьераа 2016 онд эхэлсэн бөгөөд реклам сурталчилгааны компаниуд болон алдартай хувцасны брэндүүдэд идэвхтэй ажиллаж байгаа.

5. Наоми Скотт

Английн жүжигчин, дуучин бүсгүйн нэр хүнд маш ихээр өсч, одоо кино урлагт маш их эрэлттэй байгаа. Кинонд дүрүүдээс гадна Наоми хэд хэдэн хөгжмийн видеог гаргажээ.

4. Тилан Блондо

18 настай Франц загвар өмсөгч, 4 настайдаа карьераа эхэлж байсан. Тэрээр Лакосте, Хюго Босс, Ральф Лаурен, Массимо Дутти болон бусад олон брэндүүдийн нүүр царай болж байсан.

3. Лалиса Манобан

Лалиса Тайландад төрсөн бөгөөд өдгөө Өмнөд Солонгосын “BLACKPINK” хамтлагийн гишүүн гэдгээрээ алдартай. Тэрээр дуучин, реппер гэдгээс гадна олон брэндийн нүүр царай аж.

2. Яел Шелбиа

Израиль гаралтай загвар өмсөгч бүсгүй. Түүний хэний ч анхаарлыг татаж чадах гайхалтай төрх нь бүсгүйн амьдралыг өөрчилж, энгийн нэгэн шашин шүтлэгийг бүхнээ болгосон гэр бүлээс өнөөгийн энэ их нэр хүндэд хүргэсэн байна.

1. Жүви (Tzuyu)

Ингээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр Солонгосын алдарт охидын хамтлаг болох “TWICE”-ийн отгон гишүүн Жүви тодорчээ. Тайваниас гаралтай 20 настай дуучин бүсгүй нь натурал төрхөөрөө алдартай бөгөөд олон хүний хайрыг татаж чадсан нэгэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!