Өвчтэй хүүг үрчилж аван өсгөж, “олимпын наадамд” орох замыг нээж өгсөн ганц бие аав

Жерри Виндл бол ганц бие, ижил хүйстэн залуу. Бага байхаасаа л халуун дулаан гэр бүл зохиож, хамгийн ихээр аав болохыг л хүсч байв. Харин сонин гэмээр тохиолдлоор түүний хүсэл биелж, сайхан хүүтэй болсон юм. Өнөөдөр та бүхэндээ аав хүү хоёрын гайхалтай түүхийг хуваалцаж байна.

Жерри олон жилийн турш хүүхэд үрчилж авахаар оролдсон боловч Нэгдсэн улсын хууль хүчин түүнд боломж олгосонгүй. Нэгэн өдөр залуу сэтгүүл уншиж суугаад Камбож улсад эцэг эхдээ хаягдсан бяцхан хүү байгаа тухай олж мэдэв. Жерри огт эргэлзэлгүй утас аван шууд л Камбож руу холбогдож, хүсэлтээ илгээсэн бөгөөд удалгүй түүнд хариу ирэв.

2000 оны 6 -р сард Жерри Камбожийн Пномпень руу яаран очсон бөгөөд хүү эцэг эх нь нас барснаас хойш өнчин хүүхдийн асрамжийн газарт амьдарч байжээ. Хүү хоол тэжээлийн дутагдалд орж, хүнд хэлбэрийн халдварт өвчнөөр шаналж байв. Жерри хүүдээ Жордан хэмээх нэр хайрлаж, Флорида руу авч яван, сайтар арчилж сувилан, эрүүл саруул болгож чадсан юм.

АНУ -д хамт буцаж ирэхэд шинэ гэр бүлд олон саад бэрхшээл тулгарч байв. Жордан эрүүл мэндийн олон асуудалтай, сул дорой байсан бөгөөд англи хэл сурахаасаа өмнө Жерритэй дохионы хэлээр харилцдаг байжээ. Жордан 2 настай байхдаа ердөө 7.2 кг жинтэй байсан гэдэг. Жерригийн эргэн тойрны хүмүүс бүгд л хүүг удаан амьдрахгүй гэхчлэн санаа зовж байсан ч, залуу итгэлээ үл алдан, хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж байв.

Аавынх нь тэр их хайр хүүг эрүүл саруул болгоод зогсохгүй олон гайхалтай амжилтын зам руу хөтөлсөн юм. Хүү 7 настай байхаасаа усан сэлэлтээр хичээллэж эхэлсэн бөгөөд аав нь ч түүний хүсэл мөрөөдлийг дэмжиж, тэд хамтдаа хичээж эхэлсэн юм.

Тамирчин байх амаргүй. Бие болон сэтгэл нь ядарч туйлдах үе ч олон. 15 жилийн турш олимп гэх том зорилгын төлөө зүтгэсэн хүүгийн хажууд үргэлж аав нь байсаар ирсэн. Хүүгээ усан сэлэлтээс өөр зүйлд санаа зовохгүй байхаар болгож, арыг нь баттай даасан аав.

Жордан бол олимпод оролцож буй анхны Камбож тамирчин. Хэдийгээр тэр АНУ-ын нэрийн өмнөөс Токиогийн олимпод оролцсон хэдий ч Камбож хүн гэдэг нь өөрчлөгдөхгүй. Төрсөн нутгийнх нь ард иргэд түүнээр маш их бахархаж байгаа тухайгаа, хүүгийн мөрөөдлийн нэг хэсэг байж чадсан аавд нь талархсан болохоо сошиалаар илэрхийлээд амжсан. Жордан эрэгтэйчүүдийн 10 метрийн платформ төрөлд оролцож, 9 дүгээр байр эзэлсэн билээ.

Дөнгөж 22 настай Жорданг ахин олон олон олимп хүлээж байна. Аав хүү хоёрын адал явдал үүгээр дуусахгүй. Аз жаргал тэднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!