Эртний хүмүүс шээсийг өдөр тутамдаа өвөрмөц байдлаар ашигладаг байжээ

Эрүүл хүн өдөрт 4-10 удаа шээс ялгаруулж чаддаг ч энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг. Бидний хувьд бол шээс нь биеэс ялгарч буй хог хаягдлаас хэтрэхгүй. Гэтэл эрт цагт хүмүүс шээсийг маш зүйлд хэрэглэж, ашиг тусыг нь хүртдэг байжээ. Хамтдаа энэ талаар мэдэж авцгаая.

Эртний Ромчууд шүдээ цайруулахын тулд шээс ашигладаг байсан.

Техникийн хувьд шээс нь мочевин агуулдаг. Харин удсан шээсэнд агуулагдах мочевин нь аммиак болж хувирдаг байна. Аммиак нь толбо арилгаж, цайруулах ашиг тустай билээ. Тийм ч учраас үүнийг олж мэдсэн эртний Ромчууд шүдээ цайруулахын тулд шээсээр амаа зайлдаг байсан аж.

Помпей хотод шээсийг хувцас цайруулахад ашигладаг байсан.

Дээр дурдсанчлан удсан шээсэнд аммиак агуулагддаг. Помпей дахь угаалгын ажилчид үүнийг мэддэг байжээ. Тэд шээс цуглуулж, толбо тогтсон, бохирдсон хувцас дээр асгаж, шингээгээд ахин дахин зайлж угаадаг байсан аж. Ингэснээр хувцасны толбо амархан арилж, өнгө нь сэргэдэг байв.

Грекийн эмч нар шээсээр батгыг эмчилж болно гэж үздэг байв.

Судалгаагаар мочевин нь арьсанд сайн нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Энэ нь гоо сайхны салбарт бас чухал ач холбогдолтой юм. Гэхдээ өнөө цагт эмч нар шээсийг арьсанд сөрөг нөлөө, гэмтээж болзошгүй гэж үздэг.

Хэрэв та эртний Грек, Ром, тэр байтугай Энэтхэгт амьдарч байгаад батгатай байсан бол яах ч аргагүй шээс нүүрэндээ түрхэх хэрэгтэй болно. Учир нь шээс нь үрэвсэл намдаах үйлчилгээтэй тул батгыг эмчилнэ гэж итгэдэг байжээ.

Эртний эмч нар чихрийн шижинг тодорхойлохын тулд шээс ашигладаг байсан.

Өнөө цагт чихрийн шижин болон жирэмслэлтийг оношлохын тулд шээсний шинжилгээ авдаг. Тэгвэл эрт цагт эмч нар хүмүүсийн чихрийн шижинг оношлохын тулд шээсийг нь амсаж үздэг байжээ. Шээс нь чихэр амттай, зөгийн балтай мэт санагдаж байвал чихрийн шижинтэй хэмээн тогтоодог байсан гэнэ.

Хятад, Энэтхэгийн тариаланчид ургацыг шээсээр борддог байсан

Шүвтэр нь илүү сайн ургац өгдөг гэдгийг фермерүүд мэддэг. Мөн шээс нь мочевин агуулдаг. Эртний хятад тариачид үүнийг мэддэг байсан бөгөөд үр тариа бордохын тулд шээс хэрэглэдэг байжээ.

Эртний Азиуд шээсээр массаж хийж эмчилдэг байсан.

Шээс нь шарх, арьсны өвчнийг анагаадаг, тэр ч байтугай эдгэрэхэд тусалдаг гэж үздэг байв. Тиймээс шээс ашиглаж биед массаж хийж, өвчнийг эдгээж, биеийг хоргүйжүүлдэг байсан гэнэ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!