Оддын бага байхаасаа фен нь болж, шүтэн бишэрсээр ирсэн алдартнууд

Ихэнх хүмүүс таалагддаг алдартнуудаа дэлгэцээр харах дуртай байдаг бөгөөд тэдний киноны нээлт, тоглолт зэрэг болоход хамгийн урд эгнээнд сууж хэсэг ч болов ойроос харахыг хүсдэг. Гэхдээ таны шүтдэг алдартнууд ч бас бие хүн учраас тэдэнд ч мөн адил шүтэн биширдэг хүн байдаг. Тиймээс зарим оддын олны танил шүтээнүүдийг хамтдаа харцгаая.

  1. Кара Делевин/ Анжелина Жоли

Карагийн хувьд Анжелина Жолигийн хүсэл зориг, НҮБ-ын сайн дурын элчээр ажилладаг зэрэг нь маш их таалагддаг аж. Мөн Караг жүжигчин болоход Анжелина нөлөөлсөн бөгөөд түүний жинхэнэ баатар нь Жоли гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

  1. Пинк/ Жонни Депп

Дуучин бүсгүй гэрлээд удаж байгаа ч түүний мөрөөдлийн залуу нь жүжигчин Жонни Депп бөгөөд нөхөр нь ч үүнийг нь хүлээн зөвшөөрч, тэднийг хооронд нь танилцуулах оролдлого хүртэл хийж байжээ. Гэхдээ азтай тохиолоор Жимми Киммелийн шоун дээр Пинк, Жонни Депптэй таарч нандин хүслээ биелүүлэн түүнийг тэвэрч авсан байдаг.

  1. Ким Кардашиан/ Виктория Бекхэм

Өнөө үеийн алдарт Кардашианы гэр бүлийн гишүүн болох Ким Кардашиан олон жилийн өмнө дизайнер, дуучин Виктория Бекхэмийн үнэнч шүтэн бишрэгч байжээ. Хэдийгээр тэдний төрх төдийлөн адилхан биш ч гэлээ Викторияг “Spice Girls” хамтлагт байх үед нь Кардашиан бүх зүйлийг нь дуурайж, ижил үсний засалт хүртэл хийлгэдэг байжээ.

  1. Селена Гомез/ Натали Портман

Селена яг л Натали шиг хүүхэд байхаасаа урлагийн карьераа эхлүүлсэн. Гэхдээ Селена зааварлагчийнхаа зөвлөгөөг дагаад зогсохгүй, хувиараа Наталигаас бүх талын үлгэр жишээ авч байжээ. Тийм ч учраас Гомесын улаан хивсэн дээр өмсдөг хувцас, үсний засалт зэргээс Портманы дүр төрхийг анзаарч болно.

  1. Кристен Стюарт/ Харрисон Форд

“Twilight” киноны од бүсгүй, Оддын дайн киноны Хан Соло буюу Харрисон Фордыг шүтэж, түүний тоглосон уран бүтээлүүдийг цуглуулах хоббитой гэдгээ дурджээ.

  1. Эштон Катчер/ Женнифер Энистон

“Friends” цуврал гарч эхэлснээс хойш Эштоны хайртай жүжигчин нь Женнифер Энистон болсон ба түүний зураг, постер, сэтгүүлийн ярилцлага зэргийг нь хайчлан цуглуулж эхэлжээ. Тиймдээ ч Катчер Женниферийг болзоонд урьсан боловч жүжигчин эмэгтэй залуу шүтэн бишрэгчдээ татгалзсан хариу өгчээ.

  1. Леди Гага/ Бритни Спирс

Леди Гагагийн шүтээнүүдийн тоонд Мадонна, Элтон Жон, Дэвид Боуи нар багтдаг ч тэрээр бага байхдаа дэлхийн олон өсвөр насныхны адил Бритни Спирсийн дууг сонсож, хэв маягийг нь дуурайж явсан гэдэг. Харин одоо Леди Гага хайрт дуучинтайгаа нөхөрсөг харилцаатай байдаг аж.

  1. Ариана Гранде/ Жим Кэрри

Дуучин бүсгүй Холливудын хамгийн инээдтэй жүжигчин Жим Кэрритэй уулзахыг үргэлж мөрөөддөг байжээ. Тийм дээ ч тэр үү Ариана маш сайн хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд түүний хүсэл аль хэдийнээ биелжээ.

  1. Эмма Уотсон/ Жулиа Робертс

Эмма Уотсоны бага насны мөрөөдөл нь бусад охид шиг гүнж хатан болох бус харин Жулиа Роберт шиг болохыг хүсдэг байжээ. Жүжигчин эмэгтэй Эммаг тансаг инээмсэглэлээрээ татсан ба “Beauty” кинонд тоглохдоо Робертын өмсөж байсан мини даашинзтай яг ижилхэн даашинзыг Уотсон сэтгүүлийн нүүрэнд гарахдаа өмссөн байжээ. Энэ нь Эммагийн багын мөрөөдөл биелж, шүтэн биширдэг хүнтэйгээ уулзсан байх магадлалтайг харуулж байна.

  1. Хелен Миррен/ Вин Дизель

Оскарын шагналт жүжигчний хүндэлж биширдэг хүн нь Вин Дизель гэж хэн санах билээ. Хелен түүний оюун ухаан, хошин байдал, тайван төрхөнд маш их татагдсан гэжээ. Түүнчлэн тэд “Fast and furious-8” киноны зураг авалтад хамтран ажилласан нь Хеленд маш сайхан боломжийг авчирчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!