Эцэг эх бүрийн заавал мэдэж байх ёстой эмчилгээ! Би хүүхдийнхээ бронхитийг гэрийн аргаар ингэж эмчилдэг

Бронхит нь амьсгалын замын цочмог өвчнүүдийн нэг билээ. Хүндрэх тусмаа хүүхдийн амьсгалыг боож, амьсгалах аргагүй болгоно. Мөн хэт их ханиаснаар хоолойг шархлуулах, цаашлаад ларингит болох өндөр эрсдэлтэй. Иймд эцэг эхчүүд маань миний туршлагаас хуваалцаж, бяцхан үрсээ өвчин зовлонгүй өсгөөрэй!

1. Бронхитийг зөвхөн агаар дуслын замаар халддаг хэмээн ойлгож болохгүй. Гэрийн тоос шороо, бохирдол, тамхины удаа, астма, хурц үнэртэй үнэртүүлэгч зэргээс өдөөгдөн үүсч мэднэ. Бронхитийн үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.

  • Толгой өвдөх
  • Халуурах
  • Хоолой өвдөх
  • Цээж давчдаж, амьсгалахад хүндрэл учрах
  • Биеийн үе мөч хөндүүрлэх
  • Амьсгал богиносох

Та хүүхдээ тус халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд:

  • Ханиад хүргэхээс болгоомжлон, олон нийтийн газарт дагуулж явахгүй байх
  • Бусадтай нэг тавагнаас хоол идүүлэхгүй байх
  • Хоолонд хүрэхдээ заавах хүүхдийнхээ гарыг угаалгаж хэвших
  • Ойр, орчмын агаарыг цэвэршүүлж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
  • Тамхи, агаарын бохирдол, тоос шороотой газраас хол байх
  • Тоглоом, орны хэрэглэл, хүүхдийн хувцсыг үргэлж цэмцгэр байлгах
  • Чихэр бага идүүлэх
  • Шингэн ус сайн уулгах

Хэрэв:

  • Биеийн хэм ихсэж, таталт өгөх
  • Доошоо шингэн алдах
  • Амьсгалж чадахгүй байх
  • Би дагжин чичрэх
  • Хоолны дуршилгүй болох

зэрэг шинж тэмдгүүд илэрвэл хийж буй эмчилгээгээ зогсоогоод даруй эмчид үзүүлээрэй.

2. За ингээд хүүхдийн бронхитийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх тухай зааж өгье. Та дараах эмчилгээг ямар нэгэн эмчилгээтэй хавсарч хийж болно!

  • Хоолой болон амыг давсны уусмалаар зайлуулах / 1/2 халбага давсыг нэг стакан бүлээн усанд хийж, сайтар уусгаад хүүхдийн амыг 3-4 удаагийн давтамжтай зайлуулна/
  • Зөгийн балны сироп хийж өгөх / 2 цайны халбага цэвэр зөгийн бал дээр 1 цайны халбага нимбэгний шүүс хийнэ. 3 цаг тутам шинж тэмдэг бууртал өдөр бүр өгөх. Гэвч 1 нас хүртэлх хүү-хдэд зөгийн балыг хатуу хориглоно.
  • Хүүхдийг орой унтахад нь зөгийн балтай сүү уулгаарай. Шөнийн турш тайван амрах болно /3 болон түүнээс дээш настай хүүхдэд уулгана/
  •  Цагаан гаатай цай уулгах / Нунтаг цагаан гаанаас 1 цайны халбагыг буцалж байгаа халуун усанд хийж, 15 минут хандалсны дараа цайны халбагаар 3-4 удаа хүүхдэдээ уулгаарай. Мөн стакан халуун сүүнд 1 жижиг цайны халбага цагаан гаа хийгээд өдөрт 2-3 удаа уулгаж болно.
  • Сармисаар эмчлэх /2-3 хумс сармисыг 1 стакан сүүнд хийж буцалгаад, хүүхдээ унтахын өмнө уулгаад унтуулаарай. Орой бүр ингэж хэвшвэл хүүхэд өвдөхгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!