Жүжигчин Л.Сөрөлт гэргийтэйгээ хамт цахим ертөнцийг байлдан дагуулж байна

“Шинэ үе” продакшнаар овоглож, хошин урлагт Бооёо ахаараа хөтлүүлэн орж ирж байсан жүжигчин Л.Сөрөлт хамтлагаа орхиод багагүй хугацаа үдэж байгаа. Түүний дараагаар дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран уран бүтээлийн тоглолтоо тавьж, аймгуудыг бүтэн тойрсон ч байх. Түүнийг жүжиглэхээс илүү дуулахад нь үзэгчид дуртай байдаг гэлцдэг юм билээ.

Хамтлагаасаа гарсныхаа дараа “Мөрөөдлийн театр”-ыг сонгож, үе тэнгийн залуустайгаа шоу драмаар дагнах болсон залуу уран бүтээлч урлагийн авьяасаас гадна бизнест одтой нэгэн бололтой.

Л.Сөрөлт сүүлийн үед гэргийтэйгээ хамтран Америкийн алдарт Amway сүлжээнд нэгдсэнээр тун амжилттай яваа аж. Шинэ оны үеэр сүлжээнийхээ шугамаар Дубай аялаад ирсэн гэж байгаа. Түүний эхнэр нь Б.Дэлгэцэцэг Amwaу-н СУВДАН цолтой аж.

ОХУ-д очиж хүртэл эрхэлж байгаа бизнесийнхээ талаар илтгэл тавиад ирсэн Л.Сөрөлт энэ сарын 26-нд болох эерэг өөрчлөлт, манлайлал, хувь хүний хөгжлийн чадварын талаарх уулзалтад уригдсаныг харахад энэ чиглэлдээ чамгүй амжилт олж байгаа бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!