21 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон олны танил охидууд

Зарим нэг нь насаараа хичээгээд ч хөрөнгө чинээ, нэр алдарт хүрч чадахгүй байхад, зарим охид 21 нас ч хүрээгүй байхдаа хэдийн олны танил одууд болсон байх юм. Тэдний алдрын гараа бүүр бага цэцэрлэг, бага ангийн сурагч байхаас эхэлсэн байх нь бий.

6. Амандла Стэнберг – 1 сая доллар

Тэрээр өдгөө 19 настай бөгөөд 4 наснаасаа эхлэн дэлгэцийн бүтээлд тоглож эхэлжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд түүний тоглосон кинонууд бүсгүйг олны танил болоход түлхүү нөлөөлсөн.

1. Кайли Женнер – 3 саядоллар

Кардашьяаны гэр бүлийн хамгийн отгон охин болох Кайли өөрийн нэрийн косметикийг гаргаж, багагүй амжилтанд хүрсэн. Өдгөө эгч нараасаа дутахааргүй хөрөнгө чинээтэй болсон бөгөөд олны танил юм.

2. Элле Фаннинг – 5 сая доллар

Тэрээр ердөө 3хан настай байхдаа л жүжиглэх карьераа эхлүүлж байжээ. Өдгөө 19 настай охины хувьд хэдийн өөрийн байр сууриа олсон, нэр хүндтэй чинээлэг жүжигчдийн нэг болж чадсан.

3. Софи Тьюрнер – 5 сая доллар

Хаан ширээний төлөөх тоглоом буюу “Game of Throne” бүтээлд Старкын гэр бүлийн ууган охин Сансагийн дүрд тоглосноороо хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. Тэрээр өдгөө сая долларын хөрөнгөтэй, чинээлэг бүсгүй болсон.

4. Ариэл Винтер – 7 сая доллар

“Орчин үеийн гэр бүл” телевизийн олон ангит цуврал киногоор олонд танигдсан бүсгүйн хувьд хэдийн 7 сая долларын хөрөнгөтэй гэдэг шүү. Түүний хүүхэд шиг хэрнээ ялдам төрх нь олон залууст таалагддаг.

5. Клое Грэйс Морец – 12 сая доллар

Жүжигчин Элле Фаннингийн адил тэрээр маш балчираасаа кино урлагийн салбарт хөл тавьсан билээ. Түүний тоглосон кинонууд хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгт ордог бөгөөд өдгөө хэдийн тэрбумтны эгнээнд шилжсэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!