Ухаантай, эрүүл хүүхэдтэй болохын тулд эцэг эхчүүдийн заавал мэдэж байх ёстой 7 зүйл
facebook

Ухаантай, эрүүл хүүхэдтэй болохын тулд эцэг эхчүүдийн заавал мэдэж байх ёстой 7 зүйл

Хүүхдийн ирээдүйд хэн болж төлөвших нь хэвлийд байх хугацаанаас ихээхэн хамааралтай болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоосон байдаг. Учир нь тухайн үеэс эхлэн хүүхэд гадаад орчныг мэдэрч, эхийнхээ сэтгэл хөдлөл бүхнийг ойлгож, сонсдог байна. Иймээс жирэмсэн үеэс эхлэн хүүхэдтэйгээ сайтар харилцаж, ярьж байх нь чухал аж.

1. Хөдөлгөөнийг мэдрэх

Гэдсээ гараараа зөөлөн илбэж, хүүхдийнхээ толгой, гар, хөлийн байрлалыг мэдрээрэй. Ингэснээр эх үрийн хооронд нандин холбоос үүсдэг байна. Мөн хүүхэдтэйгээ ярьж, харилцах хэрэгтэй.

2. Эрүүл жирэмслэлт

Таны хүүхдийн ирээдүйн амьдрал нь хэвлийдээ бойжих үеэс эхэлдэг. Эрүүл жирэмслэлт нь хүүхэд төрсний дараах элдэв эмгэг, асуудлаас чөлөөлж өгдөг байна. Иймд бие давхар байхдаа өөрийн эрүүл мэнд, элдэв муу зуршлаас холуур байвал зохино.

3. Хүүхдээ энхрийлэх

Бяцхан үрээ хэвлийд нь байхад ч энхрийлж, хайрлаж болдог. Хэвлийгээ зөөлөн илбэх төдийд л таны хайр, мэдрэмж бүхэн үрд тань хүрэх болно. Тиймээс хүүхдээ хэвлийдээ байхаас нь хайрлаж энхрийлж байгаарай.

4. Мэдээлэл цуглуул

Хүүхдийг хэвлийд нь байхаас харилцах эхлэх хэрэгтэй. Намуухан зөөлөн аяз сонсгож, үлгэр уншин, сайхан зүйлсийг бэлэгшээн ярих хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа бүхнийг сонсож, мэдэрч байдаг.

5. Эерэг хандлага

Жирэмсэн эх аль болох эерэг хандлагатай байж, сэтгэлээ цэгцлэх хэрэгтэй. Элдэв муу зүйлсийг бодолгүй, үргэлж эерэг гэрэл гэгээтэй бодлыг цогцлоогоорой.

6. Эцэгтэй нь харилцах

Жирэмсний сүүл саруудад та хүүхэдтэйгээ аль болох сайтар харилцаж, эцэгтэй нь холбоо тогтоолгоорой.

7. Судалгаа хийх

A portrait of a Pregnant asian woman drinking a glass of water while sitting on a chair

Жирэмсний үе бүрт, хүүхдийн биеийн хөгжил, тархи хөгжиж байдаг тул та тэр бүхнийг судалж, хүүхэдтэйгээ харилцаж байгаарай. Энэ нь таны хүүхэд ирээдүйд ухаантай нэгэн болж өсөхөд чухал ач холбогдолтой юм.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!