Цахилгааны холболтыг хэрхэн стандартын дагуу хийх вэ? Ингээд засчихвал илүү эвтэйхэн байх болно!
facebook

Цахилгааны холболтыг хэрхэн стандартын дагуу хийх вэ? Ингээд засчихвал илүү эвтэйхэн байх болно!

Гэртээ засвар хийх, шинээр барих, тохижуулахад зориулалтын стандартын дагуу хийвэл, түүнд орох багаж, тавилгууд илүү зориулалтын мэт тав тухтай, эвтэйхэн байх болно. Иймд та бидний танилцуулах дараах мэдээллээс өөрт хэрэгтэйгээ мэдэж аваарай.

1. Мэдвэл зохих анхан шатны стандарт хэмжээнүүд

Ямар ч нөхцөлд цахилгааны утас хаалга болон цонхноос хааш хаашаа 10 см зайтай байх ёстой. Ингэснээр цахилгааны утас гэмтэхээс сэргийлнэ. Мөн гол унтраалга болон залгуур нь хаалганаас дор хаяж 30 см зайтай байх ёстой.

2. Залгуур болон цахилгааны утсыг хананд дараах байдлаар шийдэж өгнө!

Ханын цаас наахаас өмнө хананд цахилгааны утсыг хэрхэн байрлуулахаа шийдээрэй.Ингэхдээ өрөөний зохион байгуулалтыг гаргаж болно.Телевиз болон цахилгаан хэрэгсэлийг хаана байрлуулахаас шалтгаалж цахилгааны холболтыг хананд өөр өөр байдлаар хийнэ.

3. Угаалгын өрөөний цахилгааны холболт

  • Угаалтуураас хааш хаашаа 60см зайд залгуур болон унтраалгыг шийдэж өгнө. Энэ нь унтраалга руу гадны биет болон шингэн орохоос сэргийлнэ.
  • Угаалгын өрөөний толийг нэг их томгүй байхаар сонгоорой. Ихэнх орнуудад угаалгын машиныг ариун цэврийн өрөөнд байхаар шийдсэн байдаг. Хэрэв ариун цаврийн өрөө жижиг хэмжээтэй бол гал тогоонд байрлуулах нь зохимжтой.

4. Гал тогооны өрөөний цахилгааны холболтыг хэрхэн хийх вэ?

Гал тогооны өрөөнд бусад өрөөг бодвол цахилгаан хэрэгсэл их байдаг.Тиймээс унтраалга болон арзетка-г хангалттай хэмжээгээр байрлуулах хэрэгтэй. Нэг залгуурт дор хаяж 5 арзетка байхаар шийдэж өгөөрэй.Ингэхдээ ил биш ханандаа далд суулгах нь зүгээр байдаг.

5. Унтлагын өрөөний цахилгааны холболт

Гэрлийн унтраалгыг орны хажуугийн тумбоны дээд хэсэгт залгуурын хамт шийдэж өгсөн нь таныг илүү тав тухтай байлгана.

Энэ хэсэгт утсаа цэнэглэх болон, ширээний гэрлийг тавихад эвтэйхэн байдаг. Мөн өрөөний унтраалгыг орны хажууд шийдсэнээр гэрлээ унтраахад илүү хялбар байх болно.

Мөн телевиз болон агааржуулагч залгах залгуурыг ч мөн мартаж болохгүй.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!