Цагаан сарын дараа гэдсээ зад цэвэрлэхэд энэ танд тусална!

Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлэв үү? Айл айл хэсч, буузны амт үзсээр байтал бондгор хөөрхөн гэдэстэй болчихоод сэтгэл санаагаар унаж сууна уу? Хэрэв тийм бол бидэнд нэг арга байна. Энэ нь таны гэдсийг цэвэрлэж, цагаан сараар идсэн хоолны үлдэгдэлийг гадагшлуулах болно.

Орц:

  • Байцаа – 400 гр
  • Сонгино – 5 ширхэг
  • Улаан лооль – 5 ширхэг
  • Ногоон өнгийн амтат чинжүү – 2 ширхэг
  • Лууван – 2 ширхэг
  • Цоохор майлз – 4 ширхэг
  • Амтлагч (сармис, нунтаг цагаан гаа, лаврын навс, давс) – амталгаагаар

Хийх арга:

Байцаагаа жижиглэж хэрчинэ. Луувангаа хальсалж, дугуй хэлбэртэй хэрчих бол, улаан лоолийг хальсалж, жижиглэн хэрчээрэй. Чинжүү, сонгино болон цоохор майлзаа жижиглэж хэрчинэ.

Сонгиноо оливын тосонд хуурч бэлтгэнэ. Үлдсэн ногоонуудаа хүйтэн усанд хийж, буцалгаарай. Дараа нь хуурсан сонгиноо буцалж буй шөлөндөө нэмж, амталтлагчуудаа хийнэ. Шөлөө зөөлөн гал дээр 10 минут буцалгаад галаа унтраана. Ингээд хоолоо аягалж, бага зэрэг хөргөөд идээрэй.

Та энэхүү шөлийг 7 хоногийн турш оройн хоолынхоо оронд идэж байгаарай. Энэ хугацаандаа согтууруулах ундаа, шарж хуурсан хүнс, амттангаас хол байх хэрэгтэй.

Тус шөл нь таны гэдсийг цэвэрлэж, өлсөх мэдрэмжийг дарах төдийгүй биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулна. Энэ шөлийг уух хугацаанд таны бие хөнгөрч, бие тань зад цэвэрлэгдэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!