Урлагийн ертөнцийг шуугиулаад буй Билли Айлиш гэж хэн бэ?

5 Грэмми авсан, жаахан охин мөртлөө “Жэймс Бонд”-ийн шинэ ангийн дууг дуулсан, Оскарын шагнал гардуулах ёслол дээр ахтайгаа хамт ая дуугаа өргөсөн гээд л хэмжээлшгүй их амжилтын эзэн Билли Айлиш (Billie Eilish) гэж хэн бэ? Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Америкийн Калифорни мужийн Лос Анжелес хотноо төрсөн түүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат Байрд О’Коннел гэдэг бөгөөд 2001 оны 12-р сарын 18-нд төрсөн.

2. Түүний өндөр 161 см. Эцэг эх хоёр нь хоёулаа урлагийн хүмүүс бөгөөд аав нь жүжигчин ээж нь харин хөгжмийн зохиолч, жүжигчин, дуу оруулагч ажээ. Ээж нь Шотланд, Ирланд гаралтай.

3. Хамгийн анх 2015 оны 10-р сард тэрээр өөрийн төрсөн ах Финнеас О’Коннелийн хамтаар “Ocean Eyes” хэмээх дуугаа бичиж soundcloud-аар анх олонд танигдаж байв. Үүний дараагаар Lovely, When the Party’s Over, Bellyache зэрэг дуунуудаа гаргаж, “Interscope Records”-той гэрээ байгуулан интернэтийг жинхэнэ шуугиулж, 2016 оны 11-р сар гэхэд анхны сингл албумаа гаргасан байлаа.

4. Одоо тэрээр Инстаграмдаа 58 сая дагагчтай, Грэмиийн 5 гол шагналын эзэн буюу хамгийн залуу Грэмиийн шагналтан болж рекордыг эвдсэн юм.

5. Түүний хамгийн сайн найз бол түүний ах Финнеас. Финнеас Билли хоёр хөгжим, шүлгээ зэрэг зохиож, дуугаа ч хамтдаа дуулдаг хамгийн сайн хамтрагчид.

6. Тэрээр үсээ хар, цагаан, ягаан, ногоон, цэнхэр болгодог ч төрөлх үсний өнгө нь шар ажээ.

7. Мөн тэрээр хэд хэдэн ярилцлагандаа өөрийгөө цагаан хоолтон талаар дурьдаж байжээ.

8. Одоогоор түүний орлогыг 6 сая доллар хэмээн тооцож болно. Цаашид энэ тоо хэр хэмжээний болж өсөх нь цаг хугацааны л асуудал биз ээ.

9. Түүний 2019 онд гаргасан “Bad Guy” дуу нь поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө дүрс, хэв маяг авчирсан содон сонин онцлох уран бүтээл болсон юм. Одоогоор youtube дээр 814 сая үзэлттэй байна.

10. Түүний дуунууд эрчимт хэмнэлтэй, сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэрүүдээр дүүрэн. Гэвч заримдаа тэрээр тайзан дээр хэт сэтгэл хөдөлсөн үедээ огцом хөдөлгөөн хийж шагайгаа булгалах, унах гэх мэт бэртэл авдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!