Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцгийн хүрээлэн 71 жилийн түүхэнд анх удаа нэг ч хүнгүй байж үзжээ

Нидерландын Лиссе хот дахь Кэукенхоф нэрт, алтанзул цэцгийн хүрээлэн нь жуулчдын очих дуртай хамгийн үзэсгэлэнтэй ботаникийн хүрээлэнгүүдийн нэг юм. 32 га талбайтай 7 сая цэцэгстэй энэхүү хүрээлэнд хөл хориотой холбоотойгоор сүүлийн 71 жилийн түүхэнд анх удаа ганц ч хүнгүй эл хуль байж үзжээ. Энэ боломжийг ашиглан нутгийн оршин суугч гайхалтай гэрэл зургуудыг түүвэрлэн авчээ.

Ямар ч хүнгүй үед мушгимал цардмал зам дагаж ургасан өнгө өнгийн цэцэгс улам илүү үзэсгэлэн төгөлдөр харагдах аж.

Өнгө өнгийн алтанзул цэцэг, хэлгий цэцэг, нарцисс цэцгүүд энд тэндгүй алаглаж, цэцгэн гол мэт харагдана.

Энэ жилийн 4-р сар Нидерландад ховорхон тохиолдох нарлаг, дулаахан хавар болж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!